...
...

Барбара Буш таалал төгслөө

АНУ-ын ерөнхийлөгч асан том-Жорж Бушийн гэргий Барбара Буш 93 насандаа таалал төгсчээ. Энэхүү гунигт мэдээг тус гэр бүлийн албан ёсны төлөөлөгч Жим МакГрат өөрийн твиттер хуудсанд мэдээлсэн байна.

Талийгаач Барбара эмнэлэгт очилгүй, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хайртай дотны хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэхийг хүссэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрээр уушигны архаг өвчнөөр удаан хугацаанд шаналж байсан аж.

Барбара Пирс Буш 1925 оны зургадугаар сарын 8-нд Нью-Йорк хотноо мэндэлжээ. Тэрээр аавын талаасаа АНУ-ын 14 дэх ерөнхийлөгч асан Франклин Пирсийн хамаатан юм байна. Барбара 16 настайдаа АНУ-ын ерөнхийлөгч асан том-Жорж Буштай Зул сарын баярын үдэшлэг дээр танилцаж байсан бөгөөд тэд 1945 онд хуримын ёслолоо хийн гэрлэжээ.

АНУ-ын тэргүүн хатагтай агсан Барбара Буш бүх нийтийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах чиглэлээр олон нийтийн ажил идэвхтэй хийдэг байсан билээ. Жорж Буш, Барбара нар 5 хүүхэд, 17 ач, гучтай байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ