...
...

Найман жил үргэлжилж буй Жастин, Селена нарын гайхалтай хайрын үнэн түүх

Диснейн од, дуучин, жүжигчин Селена Гомез, дуучин Жастин Бибер нар дэлхийд алдартай хосуудын тоонд зүй ёсоор тооцогддог. Тэдний хайрын түүх бараг өөрсдөөс нь ч илүү алдартай. 2010 оноос эхэлсэн тэдний хайрын романс дэлхийн хүн бүхний өмнө ил байсан төдийгүй найман жилийн хугацаанд салж нийлсээр өдийг хүрсэн билээ. Жишээлбэл, 2013 онд салахдаа дахин хэзээ ч эргэж нийлэхгүй гэцгээж байсан юм. Гэхдээ хосууд 2018 онд эргэж нийлэн, дэлхийн маш олон залууст хайр сэтгэлээ батлан харуулаад буй билээ. Ингээд тэдний хайрын түүхийг эргэн дурсъя.

Тэд хэрхэн танилцсан бэ? 

Селена Гомез, Жастин Бибер хоёрын менежерүүд PR хийхийн тулд тэднийг танилцуулж байжээ. Тэгэхээр тэдний хайрын түүхэнд менежерүүд нь гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг. Тэр хоёрыг болзож буй мэтээр мэдээлэл цацаж, PR сурталчилгаа хийхийн тулд Биберийн менежер Гомезийн менежер руу ханддаг байж. Селенагийн менежерээр тухайн үед ээж нь ажилладаг байсан бөгөөд энэ санал түүнд тун дажгүй санагджээ. Ийнхүү Жастин, Селена хоёр 2009 оны сүүлчээр танилцсан байна. 

 “Би Биберийг дүү шигээ харж ханддаг”

Хайр сэтгэлийн холбоотой мэт харагдуулах хоёр менежерийн төлөвлөгөө сайнаар эргэж, Жастин, Селена хоёр үнэн сэтгэлээсээ нэг нэгэндээ дурлажээ. Тэдний харилцаа 2010 онд эхэлсэн юм. Гэвч хосууд эхэндээ харилцаагаа нууцалж байв. Биберээс хоёр насаар эгч Селена хэвлэлийнхэнд “Би Биберийг дүү шигээ харж ханддаг” гэдэг байсан бол Бибер “Бид зүгээр л сайн найзууд” гэж сэтгүүлчдэд хариулдаг байв.

Эцэст нь хосууд гэдгээ албан ёсоор мэдэгдэв

Хамтдаа амралтад явах, энд тэндэхийн арга хэмжээ, үдэшлэгт байнга хамт явж харагдах хоёр папарациудын хараанаас ердөө мултарсангүй. Ингээд 2011 оны гуравдугаар сарын 3-нд хосууд болзож буй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Селена дарамталж сүрдүүлсэн зурвасуудаар “булуулдаг”

Цахим сүлжээнд хосуудын үнсэлцэж буй зураг тархсаны дараа Биберийн шүтэн бишрэгчдийн зүгээс Селанаг дарамталж, сүрдүүлсэн зурвасууд ихээр ирэх болов. Түүнчлэн Жастинаас хоёр насаар эгч Селена бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт хүртэл буруутгагдахаа шахдаг байв.

Селана “ариун байхын бэлгэдэл” бүхий бөгж зүүдэг байсан

Дуучин Селена Гомез “ариун байхын бэлгэдэл” бүхий бөгжийг 12 настайгаасаа эхлэн зүүдэг байжээ. Ийм бөгж зүүсэн эмэгтэй хуримын анхны шөнө хүртэл охин биеэ хадгалахыг тангарагласан гэсэн үг юм. Гэвч 2011 оны хавар дуучин Селена бөгжөө тайлсан бөгөөд хэвлэлүүдээр түүнийг охин биеэ Биберт өгсөн хэмээн бичиж байв. 

"Анхны салалт"

2012 оны арваннэгдүгээр сард хосууд салж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. Үүний шалтгааныг ойр дотны хүмүүс тэр хоёрын ажил, амьдралын цаг тохирохгүй байгаа гэсэн бол хэвлэлүүдээр Жастин Биберийн араар тавилттай холбоотой хэмээн бичиж байв. Тухайн үед Бибер дуучин Рианна, загвар өмсөгч Миранда Керр нартай нэр холбогдож байжээ.

Тэврэлдэж буй Селена, Жастин хоёрын зураг цахим ертөнцөд цацагдав

2013 оны дөрөвдүгээр сард Жастин өөрийн инстаграм хуудаснаа Селенатай тэврэлдэж буй зургаа оруулжээ. Энэ нь Селена Жастинд хоёр дахь боломж олгосон гэдэг ч Жастин туршилтын хугацаандаа хангалттай сайн байж чадалгүй үүрд салцгаасан гэдэг. 

Тейлор Свифт Биберт дургүй

Дуучин Тейлор Свифт, Селена Гомез нар сайн найзууд. Найз охиных нь зүрхийг үргэлж шархлуулдаг Биберт дургүй гэдгээ Тейлор нуудаггүй байсан юм. Тэрээр Селенаг Биберийн нөлөөллөөс холдуулахыг ихэд хичээдэг байв. Түүнчлэн Жастин ч гэсэн Тейлорт дургүй гэнэ. 

Жастин хар тамхины хэрэгт холбогдсон нь Селенаг гонсойлгов

Жастин Биберийн хувьд 2014 он хамгийн адал явдалтай жил байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хар тамхи хэрэглэсэн хэргээр ял сонсох шахсан юм. “Селенад хүмүүжилтэй, ёс суртахуунтай залуучууд таалагддаг” гэж түүний найз хэлж байсан бол Жастин тус шалгуурт ердөө тохирохгүй байлаа.

Жастин Кендал Женнер болон Хейли Болдуинтэй нэр холбогдов

Жастин, Селена нар эргэн нийлээд удаагүй байсан гэдэг. Парисын загварын долоо хоногийн үеэр Жастин Бибер загвар өмсөгч Кендал Женнертэй нууцхан болзсон нь ил болж, паппарацуудын дуранд өртжээ. Мөн тэрээр загвар өмсөгч Хейли Болдуинтэй зүгээр найзууд гэдэг ч үнсэлцэж буй зураг нь өнгөрөгч зул сарын баяраар тарсан юм. Тиймээс тэднийг хосуудын харьцаатай гэж олон нийт үздэг болжээ.

Селена “The Heart Wants What It Wants” дуугаа Жастинд “хаягласан”

Дуучин Селена 2014 оны арваннэгдүгээр сард шинэ дуугаа гаргасан нь Жастинд хаягласан байлаа. “Би түүнийг болон түүний зүрх сэтгэлийг сайн мэддэг гэж бодож байлаа. Тэр миний зүрхийг шархлуулахгүй гэдэгт би итгэлтэй байсан. Гэвч хэтэрхий итгэлтэй байх нь тэнэг хэрэг гэдгийг би мэдээгүй байж. Сэтгэл хүний тархинд захирагдахгүй юм даа” хэмээн интро хэсэгт уйлан ярьдаг нь мэдээж Жастинд зориулагдсан.

“Селена миний анхны, жинхэнэ хайр байсан”

Харин Дуучин Жастин Биберийн 2016 онд гаргасан “Purpose” гэх шинэ цомогт нь Селена Гомезд зориулан гаргасан гурван уран бүтээл багтсан байна. “Селена миний анхны, жинхэнэ хайр байсан. Миний хайрладаг хүмүүс өөр хүмүүстэй хамт байхыг харах надад хэцүү санагддаг. Гэхдээ би Селенаг аз жаргалтай байгаасай л гэж хүсч байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт Селенатай буцаж нийлэх боломж гарвал татгалзахгүй” гэж Бибер хэлжээ.

Тэд бие биедээ хайртай

Жастин 2016 онд өгч байсан нэгэн ярилцлагадаа ч энэ талаараа ярьж, дууныхаа клипэнд Селенагийн нэрийг оруулсан байдаг. Гэхдээ видео клипэнд түүний нэр бараг анзаарагдахгүй төдий гарч өнгөрдөг юм. Жишээ нь түүний “Where are you now” болон “What Do You Mean” дууны клипэнд Селенагийн нэр зурвасхан гардаг. Мөн тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд өөрийн Инстаграм хуудсанд Селенаг үнсэж байгаа зургаа хийсэн нь одоо ч түүнийг хар үст ялдам бүсгүйдээ хайртай гэдгийг батладаг. Харин түүний хичээл зүтгэл талаар болоогүй гэдгийг та бид мэдэж байгаа. Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн Ромео, Жульетта нар одоо хамт байгаа билээ. Хэвлэлээр Селенаг бие давхар болсон гэсэн мэдээлэл хөвөрч байгаа ч одоогоор үнэн эсэх нь батлагдаагүй байгаа юм. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ