...
...

45 настай Гвинет Пэлтроугийн сүй тавих үдэшлэгийн ОНЦГОЙ ЗОЧИД

Холливуудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Гвинет Пэлтроу 45 насандаа гурван үерхсэн найруулагч, продюсер Брэд Фальчуктай сүй тавьсан билээ. 

Тэрээр 2003 онд дуучин Крис Мартинтай гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон ч хоёр тийшээ болсон билээ. Мөн тэрээр холливуудын царайлаг жүжигчид болох Бэн Аффлэк, Брэд Пит нартай албан ёсоор үерхэж, болзож байсан юм. 

Гвинетийн сүй тавих үдэшлэгт Камерон Диаз нөхөр Бэнжи Маддэны хамт, Жулиа Робэртс нөхөр Дэнни Модэрын хамт болон Дэми Мур, Рийс Уитэрспүүн, Стивэн Спилбэрг, Лив Тайлэр, Кэйт Хадсон, Женнифэр Анистон нарын алдартнууд уригдсан байна.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ