...
...

Гуравхан сая төгрөгөөр хоёр өрөө байртай болмоор байна уу

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, өвлийн улиралд нэрвэгддэг утааны гамшгийг хэрхэн багасгах вэ гэсэн санаа, шийдэлд хүрэхээр олон хүмүүс оюун санаагаа чилээж буй нь мэдээж. Тэдний нэг болох иргэн Э.Соёл-Эрхэм нэгэн сонирхолтой ярилцлагыг хэвлэлд өгчээ.

Түүний өгүүлснээр, хөөсөнцрийн үйлдвэрийг Монголд байгуулснаар утааг бууруулах төдийгүй, хоёр өрөө байрны хэмжээтэй эн тэнцэхүйц байрыг гурван сая төгрөгөнд багтаагаад барих боломжтой гэнэ.

Уг байшин нь харин хэлбэрийн хувьд бөөрөнхий байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, “Пингвин” хүүхэлдэйн кинон дээр гардаг байшинг дууриалгаад Япон улсад зохион бүтээсэн санааг Монголынхоо хөрсөнд буулган нутагшуулахыг хүсч байгаа аж.

Хөөсний үнэ нь 2,7 сая орчим төгрөг болж, үүн дээр шавардлага, цонх, хаалга нэмэгдээд гурван саяд элбэг багтах гэнэ. Хөөсний дулаан хадгалах чадвар, нягтаршил зэрэгт ШУТИС-ийн профессор Л.Хэнмэдэх судалгаа хийж, дүгнэлт гаргасан юм байна.

Нэг байшингийн хөөсний хэмжээ 600 кг орчим болох бөгөөд дээр нь шавардлага, цонх, хаалганы жин нэмэгдээд нийтдээ нэг тонн гаруй жинтэй болох учраас хэр баргийн салхи шуурганд тэсвэртэй, бөөрөнхий хэлбэр нь геометрийн хамгийн бат бөх дүрс тул энэ нь мөн сайнаар нөлөөлөх гэнэ.

Байшингийн хана нь шавар-хөөсөнцөр-шавар гэсэн үе давхаргатай байх бөгөөд энэ нь 2 метр тоосгон хана өрсөнтэй адил, 20 см ханаар дулааныг ижил хэмжээнд хадгалах чадвартай адил юм байна. Хөөсний зузаан 20 см дээр шавардлагааны зузаан нэмэгдээд 23 см, өндөр нь 3,8 метр болох бөгөөд уг байшинг 3-4 хүн л 4 цагийн дотор барьж дуусгах аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)

Онцлох мэдээ