...
...

Си Жинпин: Би бага насандаа маш их амиа хичээсэн хүүхэд байлаа

Би бага насандаа маш их амиа хичээсэн зантай хүүхэд байсан, үргэлж л аливаа зүйлийн хамгийн шилдгийг нь өөртөө авдаг байлаа. Тийм болохоор аажим аажмаар бүгд л орхиод явж би найзгүй үлдэв. Үүнд би өөрийгөө зөвтгөж бусдыг л шүүмжилж байв.

  • Миний аав амьдралд тус болох 3 өгүүлбэр хэлж өгсөн.

Нэг өдөр, аав маань хоёр аяга гоймонтой шөл хийчихсэн байв. Нэг шөл нь өндөгтэй, нөгөөд нь өндөг байхгүй байв. Тэгээд аав "Хүү минь чи сонго" гэж хэлэв. Тэр үед өндөг бол ховор зүйл байсан. Хааяа даа шинэ жил эсвэл цагаан сар гэх мэт баяруудаар л өндөг иддэг байсан. Мэдээж би өндөгтэй шөлийг нь сонгов. Шөлтэй гоймонгоо идэх зуураа өөртөө би ч "Зөв сонголт" хийж гэж баярлаад идэж байтал аав шөлөө идээд дуустал аяганд нь 2 өндөг байв. Би өөртөө маш их харамсаж бас уурласан. Тэгэхэд аав над руу хараад "Заримдаа нүдээрээ харсан зүйлс чинь үнэн биш ч байж магад". Хэрвээ чи бусдаас дандаа дээр гарах гэж хичээвэл, чи унана гэж хэлэв.

Дараагийн өдөр, дахиад л аав хоёр аяга шөлтэй гоймон хийсэн байв. Нэг аяга нь өндөгтэй, нөгөө нь бас өндөггүй байв. Дахин "Миний хүү сонго аль аягатай гоймонг идмээр байна" гэж хэлэв. Би мэдээж өндөггүй аягатай шөлийг нь сонгож идэв. Шөлөө идээд дуустал ямар ч өндөг байсангүй. Аав над руу харан, "Миний хүү, үргэлж туршлагад найдаж амьдарч болохгүй, амьдрал чамаар тоглоно, бас хуурна" Гэвч чи түүнд огтоосоо уурлаж уцаарлаж болохгүй, зүгээр л амьдралд бас нэг хичээл сурлаа гэж ойлго. Үүнийг чи номноос олж уншихгүй.

Маргааш аав маань дахиад л шөлтэй хоол хийчихсэн байв, дахин л "Миний хүү чи сонго" гэж хэлэв. Харин энэ удаа би "Аав, та эхлээд сонго" Та бол өрхийн тэргүүн хүн, энэ гэр бүлд маш их хувь нэмэр оруулсан хүн гэж хэлэв. Аав зөвшөөрч өөрөө аягатай шөлөө аваад идэв. Тэгээд нөгөө аягатай шөлтэй гоймонгоо идэх зуур би дотроо мэдээж миний аяганд ямар ч өндөг байхгүй гэж бодон идэв. Идээд дуустал аяганы ёроолд 2 өндөг байв, би ч бүр гайхав.

Аав надруу харж инээмсэглэн "Хайрт хүү минь бусдад сайн зүйл хийж, бусдыг сайнаар бодвол, сайн зүйл чамд тохиох болно" гэж хэлсэн юм. Би аавынхаа хэлсэн дээрх 3 өгүүлбэрийг ажилдаа үргэлж санаж хэрэгжүүлж ирсэн.

Орчуулсан Т.Баярбаясгалан

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • ha ha kommunist ulgeriin hujaa huvilbar baina..

  • Багадаа амиа хичээсэн хүүхэд байсан л бол энэ чанар нь үхэн үхтэл нь түүнд хадаглагдана.Хүүхэд байх үедээ зөвхөн БИ,харин удирдагч болсон үеээс зөвхөн ХЯТАД,энэ бол хятадын ард түмний хувьд маш сайн,харин удирдагчид их хүчирхэгжхээрээ дарангуйлагч,түрэмгийлэгч болж хувирдаг.Энэ талаар өчүүхэн жижигхэн монголчууд минь бодож байхад илүүдэхгүй л байх.

  • Үнэндээ ийм зүйл болоогүй. Түүний намтарт ийм түүх байхгүй

  • Goyo surgamj ukhaaral bna

Онцлох мэдээ