...
...

Сирийн зенитчид дайсны пуужинг оновчтой сөнөөсөөр байна

Сирийн Хомс муж дахь Шайрат цэргийн нисэх буудал руу хийсэн пуужингийн дайралтыг тус улсын агаарын цохилтоос хамгаалах хүчин амжилттай няцааж чадсан байна. Энэ тухай SANA мэдээллийн агентлаг нийтэлжээ.

Мэдээллийн “Аль-Масдар” сайтад дурдсанаар, уг пуужингийн халдлагыг Израилын зэвсэгт хүчин үйлдсэн аж. Одоогийн байдлаар АНУ ямар ч байлдааны ажиллагааг Хомс мужид явуулахгүй байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яамны зүгээс мэдэгдсэн байна.

Сирийн армийн агаарын дайралтыг эсэргүүцэх хүчин дайсны талаас илгээсэн 10 пуужинг бүгдийг устгаж чадсан тул Шайрат болон Тифор нисэх буудлуудад ямар нэгэн хор хохирол учраагүй аж.

Дашрамд дурдахад, Сирийн агаарын дайралтаас хамгаалах хүчнийхэн 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний үүрээр АНУ,  Их Британи, Францын эвслийн зүгээс харвасан 100-аад пуужингийн 71-ийг замд нь устгаж чадсан билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ