...
...

Мартын 8-ны өдөр "Минт" клубт хүчирхийлүүлсэн бүсгүйн хэрэг замхрах гэж байна гэв

Өнгөрсөн сарын 8-ны өдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Эрхээ хамгаалах гэхээсээ илүүтэй цэцэг навч, бэлэг сэлтээр дүүрэн өдөр болж байгаа харагдана лээ. Тэгвэл уг өдөр зарим эмэгтэйчүүд  хүчирхийлэлд өртлөө гэх дуудлага хэдэн удаа бүртгэгдсэн байдаг. Үүний нэг нь "Минт" клубт үйлчлүүлж байсан Д.Болорзаяа бүсгүй юм. Хэрэг явдлыг шийдүүлэхээр бүсгүй цагдаад хандсан боловч харамсалтай нь бүтэн сарын хугацаан хэрэг үүсээгүйгээр зогсохгүй, зодсон хүн нь сул чөлөөтэй явж байгаад гомдолтой байгаагаа хэлжээ. Энэ талаар Д.Болорзаяа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ "Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2018.03.08-ний өдөр Итгэлийн Тамир гэдэг залууд үхтлээ зодуулж бие болон сэтгэл санаа, эдийн засгийн хохирол амсаад явж байгаа хүний хэргиийг Хүрэлбаатар даргатай ХУД-ийн Цагдаагийн 1-р хэсгийнхэн үүрэгт ажиллаа бусардуулан өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй, гэмт хэрэгтэн сул чөлөөтэй явж байна. Тамирын өмгөөлөгчийн хүсэлтээр надад Сэтгэцийн болон Хар Тамхины шинжилгээ хийлгэх тогтоол гаргачихсан, би ганцхан Монголын шүүх эмнэлэгт итгэхгүй байгаа болохоор Хүний Эрхийн Олон Улсын Байгууллагад хандаж шинжилгээ хийлгэнэ, тогтоолоо аваад явий гэтэл өгөхгүй байх Баасанхүү байцаагч ямар харалган бэ? 
Эрүүгийн хэрэг Монгол Улсын хуулиар 1 сарын дотор үүсэх ёстой гэвч өнөөдөр 4-р сарын 16-ны өдөр! Санаатайгаар хэрэг хэрэгсэхгүй болгох гэж байна.
Ийм ялзарсан нийгэмд амьдарч байгаадаа цөхөрч байна. 
Тултал нь share хийгээд өгөөч хүрдэг газраа хүрэг" хэмээсэн байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Манай дүү 2018.03.13нд 8118 УБМ pruis20 жолоодож явсан ОчирУндраа ББСБ-д ажилладаг Түмэнцэцэг овогтой Нарансувдад мөргүүлж шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл авсан боловч Чингэлтэй дүүрэг дэхь замын цагдаггийн ахлах мөрдөгч Ө.Энхболд нь хэргийг сунжруулж жолоочийн талд илт үйлчилж байгаа билээ.Т.Нарансувд нь цагдаад танил талтайгаа ашиглан дүүгийн минь гэмтлийг хөнгөн болгох гэж улайран хөөцөлдөж байгаа бөгөөд нэг ч удаа уулзаж биеийг нь асууж уучлалт гуйгаагүй.Жолоочийн 100% буруу гэсэн мөртлөө хариуцлага авахгүй хэргийг удаашруулж замхруулах хандлагатай байгаа. Монгол улсад цагдаа гэж юу байдгийг мэдэрч явнаа

  • Цагдаа нар болиоч ээ

  • baasanhuu gej yamar yum bnaa nodningiin avaar gargadag nohor monuu ovog hen yum be

  • ийм л цагдаа нар байгаа шүүдээ хууль сахиулах биш хууль завхруулдаг л хүмүүс юм бишүү өөрсөдтэй нь хуулиар л ярьдаа олон улс ч юмуу

Онцлох мэдээ