...
...

Сирийн сэргээн босголтод 400 тэрбум доллар шаардагдана

Дайны хөлд нэрвэгдсэн Сири улсыг сэргээн босгох үйлсэд наад зах нь 10-15 жил шаардагдах талаар тус улсын Ерөнхийлөгч Башар Асад өгүүлжээ.

Башар Асад Оросын депутатуудтай уулзах үедээ: “Барууны эвслийнхний агаарын цохилт нь Сирийн ард түмнийг НАТО-ын орнуудаас айхгүй болоход тусаллаа” гэсэн аж.

“Сирийн ард түмэн саяхан болж өнгөрсөн цохилтын дараагаас НАТО-ын орнуудаас айхаа болилоо хэмээн Ерөнхийлөгч Асад мэдэгдсэн бөгөөд мөн Сири улс Барууныхны дарамт шахалтыг үл харгалзан өөрийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа үргэлжлүүлнэ гэдэгт тус улсын Ерөнхийлөгч онцгой анхаарал хандууллаа” хэмээн Төрийн Думын төлөөлөгчид болон Арабын Сири улсын парламентын холбооны  хамтарсан уулзалтын зохицуулагч Дмитрий Саблин мэдэгдсэн байна.

Асадтай хийсэн уулзалтын дараа Саблин сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Сири улсын дэд бүтцийг сэргээн босгоход 400 тэрбум долларын санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгаа тухай дурджээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ