...
...

Трамп өөрийг нь шүүмжилсэн гишүүдэд хариу өглөө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид цохилт өгөх тухай түүний тушаалыг шүүмжилсэн Конгрессийн гишүүдэд хариу өгсөн байна. Тэрээр гадаад улстөрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар үндсэн хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн дагуу уг шийдвэрийг гаргасан хэмээн тэдэнд мэдэгджээ.

Америкийн Ерөнхийлөгчийн зүгээс Төлөөлөгчдийн танхимын удирдагчид болон Конгрессийн сенатад захидал бичсэнийг Цагаан ордон олон нийтэд сонордуулсан аж.

Трампын өгүүлснээр, тэрээр төрийн тэргүүний болон америкийн зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд гадаад улстөрийн бодлого, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалсан гэжээ.

Мөн түүний Сири рүү дайрсан явдал нь тус бүс нутагт тогтвортой байдлыг бий болгох, химийн зэвсгийн хэрэглээг таслан зогсоох, Сири дэх хүмүүнлэгийн нөхцөл байдал муудахаас сэрэмжлэх зорилготой байсан гэнэ.

Дашрамд дурдахад, 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний үүрээр АНУ, Их Британи, Францын зэвсэгт хүчин Сирийн объектуудад пуужингийн цохилт өгөн, тус улсын цэргийн болон иргэний дэд бүтцийг эвдэлж сүйтгэсэн билээ. Тэд 100 гаруй пуужин харвасан хэдий ч ихэнх нь буюу 71 пуужинг Сирийн армийнхан Оросын хамгаалалтын төхөөрөмжөөр “олзолж” устгаж чадсан юм.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Буруу зөнчихсөн өвгөн эзлэн түрэмгийлж нефтийг нь дээрэмдэхээр ичиж зовохгүй дайрч байна. Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй зөнчихсөн өвгөнөөр ерөнхийлөгч сонгодог солиорчихсон ард түмэн гэж л америкийг хэлэх байх.Ядахдаа эрүүл хүн сонгочихгүй орчин үеийн зөнөсөн Гитлер бий болж дэлхий дахинаа аюул учирахнээ.

  • yadaj 7 honogiin toim ,orosiin ene medeeg uzej baih heregtei, barimttai bogood ynen yojtoi doromjino baruunii tenegyydiig

Онцлох мэдээ