...
...

Путин, Эрдоган нар Сирийн асуудлаар ярилцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн удирдагч Рэжэп Тайип Эрдоган нар АНУ, Их Британи, Францын зүгээс Сирид өгсөн цохилтын талаар өчигдөр утсаар ярьж хэлэлцсэн байна. АНУ болон түүний холбоотнууд Сири улсын газар нутагт пуужингийн дайралт хийсэн нь тус улсын эргэн тойрон дахь нөхцөл байдлыг улам хурцатгаж буйг ярилцагчид онцлон тэмдэглэжээ.

Барууны орнуудын бүлэглэлийн энэхүү бусармаг үйл ажиллагаа нь НҮБ-ын тунхаг болон олон улсын эрхзүйн зарчмын үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байгаа талаар Владимир Путин дурдсан байна.

“Болж өнгөрсөн үйл явдалтай холбогдуулан Орос болон Туркийн зүгээс Сири дэх улстөрийн үйл явцыг зохицуулахад чиглэгдсэн хоёр талт хамтын ажиллагааг зайлшгүй идэвхжүүлэх шаардлага урган гараад байна” хэмээн Кремль мэдээлсэн аж.

Харин өмнөхөн нь Туркийн Ерөнхийлөгч Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярилцахдаа, Сирийн химийн зэвсгийн хэрэглээнд хариу цохилт өгсөн явдалд талархаад, Сирийн талаар баримталж буй АНУ болон ОХУ-ын эсрэг тэсрэг байр суурийг энхтайвны арга замаар шийдвэрлэх нь чухал хэмээн мэдэгдэж байсан билээ.

АНУ болон түүний холбоотнуудын зүгээс Сирийн газар нутаг руу 100 гаруй пуужин харвасан хэдий ч түүний ихэнх нь Сирийн пуужин эсэргүүцэгчээр устгагдсан юм.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Сири лүү пуужин харвасан нөхцөлд Оросууд хариу барина гээд байсан яасан.

  • ха ха Туркууд чанараа таниулжээ, Туркуудад Итгэж болохгүй юм байна дөө, Зовох цагт Нөхрийн чанар танигданаа гэж , Оросууд, Путин, Туркээс зайгаа барих хэрэгтэй,

  • эрдоган гэж хөгшин янхан шиг новш юмаа

Онцлох мэдээ