...
...

Ханхүү хүүхдийнхээ хүйсийг санаандгүй хэлжээ

Их Британийн ханхүү Уильямынх тун удахгүй бүл нэмэх гэж байгаа билээ. Хэдхэн хоногийн дараа амаржих Кэйт Миддлтон гэртээ төрөхөөр бэлтгэж байгаа гэх мэдээлэл ч бий. Уильям, Кэйт нар гурав дахь хүүхдийнхээ хүйсийг нууцалж байсан билээ.

Тэд хүүхдийнхээ хүйсийг төртөл нь өөрсдөө ч мэдэхгүй байгаа гэсэн бол ханхүү санаандгүйгээр хүүхдийнхээ хүйсийг хэлсэн байж магадгүй гэнэ. Ханхүү саяхан “Sky Bet Championship” хөлбөмбөгийн тэмцээнийг үзжээ. Түүний дэмжиж байсан баг ялж, хожлын гоолыг хөлбөмбөгчин Жек Грилиш оруулсан байна. Уильям их баярлаж “Би хүүхдээ Жек гэж нэрлэдэг юм билүү” гэж хэлэхийг хүмүүс сонсчээ.

О.Саша

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ