...
...

Леонардо Ди Каприо найз бүсгүйтэй болжээ

Холливудын ганц бие сайхан залуусын нэг Леонардо Ди Каприо нэгэн бүсгүйтэй хамт явах болжээ. Жүжигчнийг Лос-Анжелест модель Камила Морронетой хамт явахыг фэнүүд нь харжээ. Камила Леогоос 23 насаар дүү юм.

Тэд хөтлөлцөн ресторан оржээ. Лео хар шил зүүж, малгайтай цамц өмсөн олонд танигдахгүй байхыг хичээж байсан ч фэнүүд нь жүжигчнийг таньсан байна. Лео, Камила нар өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн болзжээ.

Шинэ жилийн баярын үеэр Лео болон түүний найз, жүжигчин Тоби Магуайр нар Колорадод очиж цанаар гулгасан билээ. Энэ үеэр Лео үл таних бүсгүйг хувийн онгоцоороо авч явсан нь модель Камила Морроне байсан бололтой.

О.Саша
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ