...
...

Мяраалаг бүсгүйг усны хувцастай зургаа авахуулахыг хоригложээ


33 настай америк бүсгүй Анна О'Брайеныг зочид буудлын хамгаалагч нар усны хувцастай зургаа авахуулахыг хоригложээ.

Анна Нью-Йоркт амьдарч, хувийн блогоо амжилттай ажиллуулдаг аж. Тэрбээр илүүдэл жинтэй ч сайхан хувцаслаж, зургаа авахуулах дуртай гэнэ. Тэрбээр өмнө нь ямар ч асуудалгүйгээр усны хувцастай зураг авахуулдаг байсан бол Лас-Вегаст очоод хориотой тулгарчээ.

Гэхдээ Анна сайхан зургууд авахуулж чадсан байна. Бүсгүй “Усны хувцастай туранхай бүсгүйчүүд сайхан харагддаг байх л даа. Гэхдээ тарган эмэгтэйчүүд усны хувцастай байж болохгүй хэрэг үү” гэжээ. Тэрбээр уг зочид буудлын хамгаалагч нарын эсрэг гомдол гаргасан байна.

О.Саша
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ