...
...

Сайд асан М.Зоригт шар айрагны шилээр оюутан бүсгүйн нүдийг сохлож байсан гэв үү

Ойрд улс төрийн хүрээнийхний дунд тун ч халуухан зүйлс болж байна даа. Хоёр ч Ерөнхий сайдаа “ганц худаг”-т хориод авсан дөрөвдүгээр сард зарим улс төрчдийн хуучин цагт тавьтаргүйтэж явсан зүйлс ил болох нь тэр.

Учир юу гэвэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд асан М.Зоригт нар твиттэрт бие, биеэ оркоор нь дуудаж, чухам л гудамжинд яваа аятай хоорондоо хэрүүлийн алим шидэцгээв.

Т.Аюурсайхан гишүүний “Улсаа дэлхийд шившиг болгосон Ерөнхий сайд нар. Тэдэнд хуулийн зохих хариуцлагыг ногдуулах нь Монгол Улсын нэр хүндийг өргөнө” хэмээсэн жиргээ Сайд асан М.Зоригтод таалагдсангүй. Тиймээс тэр Т.Аюурсайхан гишүүнийг зөрүүлээд “Бандааштай бандаашгүй хоёрыгоо шалгуулах зориг гаргаж дийлээгүй нэг муу коммунист ОРК буруутай нь тогтоогдоогүй байгаа хоёрыг аль хэдийн шууд буудаж байна. Шүлсээ үсчүүлж ногоон малгай шаасан Монголоо алах пацаан” хэмээжээ.

Монгол төрийн жолоог атгалцаж асан, атгалцаж яваа хоёрын маргаан твиттэрийнхний ярианы гол сэдэв болов.

Зарим нь тэднийг “поп”-уудын жинхэнэ загалмайлсайн эцгүүд ч хэмээгээд авав. Гэхдээ Т.Аюурсайхан гишүүн мөчөөгөө өгсөнгүй. Өөрийн твиттэр хуудсандаа “Прагад сурч байхдаа 1988 онд согтуурхаж, пивоны шилээр оюутан бүсгүйн нүдийг сохлож, сургуулиасаа хөөгдсөн М.Зоригт мэт нь бусдыг орк, элдвээр хэлж, түүнийг нь дэмжигсэд бас байхаар чинь улс орон яаж хөгжих вэ дээ. Шударга үнэн эцэстээ ялдаг юм. Бүх зүйл үнэнд гүйцэгдэнэ” хэмээн бичжээ.

Эндээс харахад Сайд асан М.Зоригт залуудаа тун тавьтаргүй нэгэн байжээ хэмээн харагдаж байгаа юм. Аль нь үнэн байлаа ч улс төрийнхний хувьд энэ сар тун хатуухан байх нь ээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (39)

Онцлох мэдээ