...
...

Трамп: Орос минь, бэлэн байгаарай...

Америкийн тагнуулын онгоцууд Сирийн тэнгэрт эргэлдэж эхэлжээ. Ойролцоогоор долоон онгоц ээлжлэн Оросын Хмеймим нисэх бааз болон материал-техникийн хангамжийн бааз орших Сирийн эргийн ойролцоо өнөө өглөөнөөс буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны пүрэв гаригт тагнуулын нислэг үйлдээд эхэлсэн байна.

Эдгээр нь шумбагч завь эсэргүүцэх эргүүлийн P-8A Poseidon төрлийн зургаан онгоц,  радио электрон тагнуулын ER-3E Aries II нэг онгоц байсан аж. Сири рүү мөн Британийн вант улсын цэргийн нисэх хүчний агаарын тагнуулын болон цохилтыг удирдах үүрэгтэй Sentinel R.1 онгоцыг илгээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид америкийн пуужингийн цохилт өгөх үед Оросыг бэлтгэлтэй байгаарай хэмээн өчигдөр “зөвлөсөн” байна. Тэрээр: “Орос улс Сири рүү харвах бүхий л пуужингуудыг устгах болно гэдгээ амлаад байгаа. Орос минь, бэлэн байгаарай, учир нь, шинэ, маш сайн, “ухаалаг” пуужингууд хөөрөхөд бэлэн байгаа шүү!” хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичээд, Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжиж байгаад нь Москваг шүүмжилсэн байна.

Гэвч одоогийн байдлаар, Сирид цохилт өгөх Трампын шийдвэр хараахан гараагүй байгаа бололтой. Өнөөдөр америкийн дипломатуудын мэдэгдсэнээр, Сирийн нөхцөл байдлыг тандаж буй тагнуулын мэдээллүүдийг АНУ судлан, уг асуудлаар өөрийн холбоотнууд болон хамтрагчидтай ярилцан хэлэлцэх аж.    

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)
  • mohgol dahi amerkiin elchin yagaad iim tom gazartia bolson yum be

  • ene teneg dain gargana shuu, ingeh l gej juduud uuniig gargasan yum chini

  • oodoo haysan chuluu oor deer gedeg ANU haraal ideg

  • Сирийг Ливи, Ирак болгох сонирхол хэнд байна вэ? Эндээс ашиг олох нь хэн байж болохыг таахад амархандаа. Америк ноёрхолоо алдана гэхээс үхтлээ айж байгаа юм даа.

  • dandaa setgeziin ovchtei hymyystei ene oron ooroo busdaas tusgaarlagdaj delhii dayaramerik angliig baruuniihniig uzen yadaj baigaa shdee oorsdoo l hohirno

  • hoorhii mongoliin setgelgee orovdmoor ymdaa ah chin mongoliin mal az ahuin oron gedgiig medehgui baisan hereg uu mongoliin hiliig toirood orosiin nutgaar heden arvan mahnii uilderuud baisan baisaar mongold negiig bariad ogsonouu ugui uuntei adilhan gariin huruunii uzuureer mongoliig togloz baisan orosiin orond mongoliin horsh USA BAISAN BOL MONGOL OOR ONGOTEI BOLSON BAIH BAISAN TRUMPIIN ZOV BUH ZUILD

  • trump muum saltaa hoshnogo mungu gurviig l ih sain medeh baih tsaashaa amjihgui ugaasaa. galt puujing muumtei anduuraad baih shig baina

  • Бурханы үг Хаана үнэн байна тэр ялнаа

  • АНУ ч их гүрэн, Орос ч их гүрэн аль алиных бодлого адилхан, Орос Сирээс гараагүй цагт энэ байдал үргэлжлэнэ

  • монгол дахь АНУ элчинг дэлбэлэх хэрэгтэй

  • Трамп өвөө ямар зэвсэг мэвсэг мэдэх биш..Нэг нь аймаар зэвсэг байгаа гээл шаахад дагаад л намирна шүү дээ...

  • АНУ гэж дандаа бусад улсын дотоод хэрэгт оролцож байх юм даа. Трампыг Ерөнхийлөгчөөр сонгосон нь Америк ардчилал дампуурч байгаа, мөнгөний ардчилал гэдгийн илэрхийлэл боллоо доо

  • Дэлхий нь ХБДАврага шалгаруулах тэмцээн зун Оросд болох гэж байгаа учраас Путин тэвчээд байгаа. Тэрүүгээр нь далимдуулж Америк их дарамт үзээлээд байна аа. Дэлхий нь аврагын дараа Путин яахыг нь харж байя. Америкүүд болж өгвөл Оросд болох ХБДА шалгаруулах тэмцээнийг тасалдуулах санаатай шүү дээ. Ямар ч хамаагүй үнээр Оросын нэр хүндийг дэлхийд унгах сониролтой.

  • Дандаал л бусдын газар нутаг дээр дайн хийж бүхэл бүтэн улсаар сүйрүүлээд хаячих юм даа гэж

  • Эсгий хийх газах "нохийн жогорхой хэрэггүй" гэж энэ доодох өтөнцөр \202.131.245.11\ юу ч билээ, дут цаашаа, энэ чиний гийнадаг газар биш !!!!!!!!!!!!!!!!

  • зө зө алалцах нь дээ 2 баагий

  • Хэрвээ Доналд Трамп тэгж байгаа бол Орос ах нар шаардлагатай гэж үзвэл цөмийн зэвсэг хэрэглэх болно гэдгээ нотлох хэрэгтэй. АНУ-д яасан ч буулт хийж болохгүй. Дахиад нэг улсын дотоод хэрэгт оролцож Афганистан, Ирак, Ливан зэрэг улс орны тоог шинээр нэмнэ. Садам Хусейн, Мумар Кадаф нар шиг Башар Ассадыг тонилгох хэрэг болно. Аягүй бол тэр химийн зэвсгийг АНУ өөрөө гар хөл бологсод нараараа үйлдүүлчихээд дайн өдөөн тухирахаар оролдож байж ч магадгүй. Тиймээс дайтая гэвэл Орос ах нар дайт. Шаардлагатай гэж үзвэл цөмийн стратегийн зэвсэг хэрэглэх хүртэл нь тулган шаард.

Онцлох мэдээ