...
...

"Гала" хамтлаг эргэн нэгдэх үү

Одоогоос бараг 10 гаран жилийн өмнө Ану, Болороо хэмээх 2 охин "Гала" хамтлагийг байгуулж, залуусыг байлдан дагуулж байсан түүхтэй. Тэднийг сонсогчид нь "хөвгүүн" дуугаар нь илүүтэй таньдаг болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Эд мандаж явсан үедээ 3 цомог гаргаад Ану, Болороо хоёр тус тусын замаа хөөсөн юм. 

Дуучин Ану хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж таван хүүхдийн ээж аав болоод байгаа бол Болороо бас л хувийн амьдралаа цэгцлүүлж яваа. Ану саяхны нэгэн ярилцлагандаа "Миний хүүхэд насны бүх дурсамж "Гала" хамтлагтай салшгүй холбоотой. Эргээд дурссан чинь сайхан байна. Би яг эндээс гараад Болороо руу ярина" хэмээсэн байв.

Үүнээс үзэхэд, залуусыг байлдан дагуулж байсан охид эргэн нийлж уран бүтээл гаргахыг үгүйсгэх аргагүй юм. 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ