...
...

Өнөөдөр - Сансарт хүн анх ниссэн өдөр

Одоогоос 57 жилийн тэртээ буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хуучнаар ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагарин "Восток-1" хөлгөөр сансарт хөөрөн, 108 минут нисэн дэлхийг тойрсон билээ. Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг. Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас “Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр” болгон тэмдэглэхээр тогтсон аж.

Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй гэнэ. Учир нь,  "Восток" хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисгэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байлаа.

Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндээр булуулсан юм. Никита Хрущевтай уулзах үеэрээ тэрээр Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байлаа. Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байв.

Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв.

Юри Гагарин 1968 оны гуравдугаар сарын 27-нд ("Союз" хөлгийн анхны нислэгийн багийн даргаар нисэхээр бэлтгэгдэж байсан) байлдааны МиГ-15 онгоцны нислэгийн туршилтын үеэр харамсалтайгаар амь насаа алдсан билээ.   

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ