...
...

Хүргэн хүү 66 нас хүрчээ

Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал энэ сарын 10-нд 66 нас хүрчээ.

Тэрээр Батсүхийн Эрдэ­нэтуяа гэх монгол бүсгүйтэй дэр нэгтгээд 13 жилийн нүүр үзэж байна. Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигч­дээр Брюс Ли, Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Сигал кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи хүн юм. 

Стивен Сигал 2001 онд Монголд анх хөл тавьж "Чингэс хааны тухай кино хийнэ, миний судсаар монгол цус гүйж байгаа" хэмээн ярьж анх монголчуудын ахнаарлыг татаж билээ. Тэхүүр киноныхоо хатдын дүрийг сонгох гэж Монголд ирлээ гэхэд манай аль л хацар гоо охид, загвар өмсөгчид түүний нүдэнд өртөх гэж хэрэндээ л мэрийцгээсэн гэдэг.

Харин Холли­вудын одын нүдэнд Монголын бүжигчин бүсгүй Б.Эрдэнэтуяа тусчээ. Б.Эрдэнэтуяа Сигалийг Монголд байх хугацаанд хамаг ажлыг нь чадварлаг зохион бай­гуулж, олон хүний хийх ажлыг ганцаараа шаламгай амжуулж, эргэн тойрныхоо хүмүүсийг алмай­руулж байсан гэдэг. Энэ чанар нь Сигалд таалагдаж Б.Эрдэнэтуяад өөрийнхөө нарийн бичиг, тусла­хаар ажиллахыг санал болгож, улмаар нутаг руугаа дагуулан буцсан. Тэд эхлээд ажил хэргийн шугамаар харилцаж байсан ч удалгүй бие биедээ дасан хайр сэтгэлтэй болж  2009 онд гэр бүл болжээ. 

Сигал авьяаслаг, эр зоригтой жүжигчин гэдгээрээ Холливудын одод дундаа чансаа өндөртэй. Харамсалтай нь хувийн амьд­ралын хувьд тогтворгүй, олон бүс­гүйтэй нэр холбогддогоороо хүү­хэмсэг эрчүүдийн нэгд тооцогддог. Тэрээр Эрдэнэтуяагаас өмнө хоёр удаа гэрлэж, анхны гэрлэлтээсээ хоёр, хоёр дахь гэрлэлтээсээ гурван хүүхэдтэй болсон юм. Нэг үгээр хэлбэл, манай хүргэн өмнө нь хоёр ч удаа гэрлэж, таван хүүхдийн аав болжээ. 1996 онд хоёр дахь гэрлэлтээ цуцлуулснаас хойш алдарт хүүхэмсэг эр ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн гэдэг.

Долоо хоног бүр л өөр эмэгтэйтэй нэр холбогдох нь хэвийн үзэгдэл байв.

Стивен Сигалийн эмэг эх нь монгол цусны хүн байсан талаар ярьдаг. Эмэг эхийг нь бага балчир байхад гэрийнхэн нь Монгол нут­гаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Аме­рикт хүрч. Эмэг эх нь Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монгол орон, хүн ард, ахуй амьд­ралын тухай дурсан ярьдаг байсан гэнэ. Сигал өөрийгөө монгол цусны хүн, Чингисийн монгол хэмээн ярьж байсан удаатай.

Б.Эрдэнэтуяаг Америкчууд анх "Си­галийн шинэ найз охин Эмми" гэж нэрлэдэг байв. 2003, 2004 оны үед л тэгж нэрлэдэг байсан, одоо ч тэр. Гэтэл Б.Эрдэнэтуяа Сигалийн шинэ найз охин байтугай гэргий нь болж, үрийнх нь зулайг үнэрлүүл­жээ. Тэдний хүү нь 2009 оны дол­дугаар сард мэндэлсэн. Тэрээр хүүдээ Зунзан (Zunzang) буюу Төгсбаясгалант гэдэг нэр өгчээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ