...
...

Экс ерөнхий сайдууд “зангиагаа зүүж ирээд” хоригдлоо

УИХ-ын хаврын чуулганаар АТГ-ын дарга солигдох тухай шуумтай зэрэгцээд, баривчилгаа байцаалт сүүлийн өдрүүдэд ширүүсэх хандлагатай байна. Унтаад өглөө сэрэхэд л, хэн нэгэн улстөрч баривчлагдчихсан байх жишээний.

Өчигдөр орой буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны оройхон Монгол улсын 25 дахь ерөнхий сайд асан С.Баяр, 28 дахь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг баривчлан саатуулсан тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэд хоногийн өмнө алс холын Америкаас захидал илгээн, удахгүй очиж шалгуулна гэдгээ илэрхийлсэн билээ.

Ойрын үед баривчлагдан хоригдсон С.Баярцогт болон түүний хамсаатан гэх залуус, мөн Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, өнөөгийн ерөнхийлөгч Х.Баттулга нартай холбоотой хууль шүүхийн асуудлын үеэр болсон үйл явдлуудтай харьцуулахад, ёстой л нөгөө “оймсоо өмсөөд, зангиагаа зүүгээд” нэр төртэйгөөр очиж шалгуулахаар саатуулагдаж байна гэж харахаар.

Одоогоор саатуулагдан хоригдчихоод байгаа эдгээр хүмүүс улстөрийн арвин туршлага, мэдлэг боловсролын хувьд олонд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чадамжтай хүмүүс гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдний хэн нь ямар буруутай үйлдэл хийсэн болохыг Монголын шүүх, прокурор шударгаар тогтооно гэдэгт өчүүхэн ч атугай итгэхийг хүсч байна.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч бид өөрсдийн сонссон дам цуурхал, сэтгэлийн хөдөлгөөнөөр “яллах” нь зохисгүй билээ. Иймд шүүхийн шийдвэр гарах хүртэл бид “тэр нь тийм, энэ нь ийм” гэж ярих нь шударга бус.

Харин болж буй үйл явдлын өнгөн талаас харахад л, тэд ийш тийшээ оргон зайлж зугатсангүй. Зарим нь бүр ар гэрийн гачигдал, эмнэлгийн ажлаа орхиод алс холоос дуудсан цагт ном ёсоор нь ирэн саатуулагдлаа.

Гэтэл зарим эрхмүүд дуудсан цагт нь очилгүй байсаар эцэст нь хүчээр баривчлагдан “оймсоо гозолзуулж” байсныг бид санаж байгаа.

Бас заримынх нь эзэмшлийн газрыг хууль хүчний байгууллагынхан шалгахаар очиход бөөн хүмүүс цуглачихсан саад тотгор үзүүлж байсан.

Зарим хэрэгт нэр холбогдолтой нөхдүүд хилийн чанадад зугтаж гарчихаад, Интерполоор эрж хайгаад ч олдохгүй одоог хүртэл үхсэн амьд нь мэдэгдэхгүй сураг тасарсан гэх мэт.

Тэгвэл одооны баривчлагдсан хэд бол тэдний хажууд ёстой жинхэнэ мужик гэж болохоор. Тэд бүх зүйлийг ном ёсоор нь шалгуулаад, үнэн мөнөө шийдүүлэхийг нэр төрийн хэрэг гэж үзэж буй бололтой.

Ямартай ч, тэд хэдийгээр буруутай хэрэг хийсэн байсан ч хууль, шүүхийн өмнө биеэ авч яваа байдал нь өөрийн эрхгүй хүндэтгэл төрүүлснийг нуух юун...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (20)
  • Дараагийн ээлж Элбэгдорж,Нямдорж,Дорлигжав,Батулга,2Энхболд ,Сугар,Ообоо,Бадамжунай,АлтанхуягЗоригт,Гансүх гээд л явж өгнө дөө. Зөвөө зөв.

  • сайханбилэг бол ганц гэрээний хэрэг ч биш 49 хувийг улсын мөнгөөр авч луйвардсан хэргийн гол эзэн шүү том том хулгай хийдэг тэнэг хулгайч муу юмыг сайн сурсан бна урвагч хулгайч жилийн дотор улс орноо бүрэн цөлөмжөхөөд бас сайн улс төрч гэнэ шүү ард олноо улсаа ядууруулсан хүнийг сайн хүн гэхүү

  • Za neeree erenhiilegch been behchvvdeer hamgaaluulj been shuugian degdeegeed l bsan daa yamar ch gsen huulia hvndeleed ochson bna shalguulj bna vnen mengeer shiidegdeh boltugai

  • АТГ-аа одоо тэдний шууд холбоотой Элбэгдорж,Сугар,Оджаргал,Бадамжунай,Эрдэнэбилэг нарыг шалга. Эд нар бүгд л хөрөнгөө хураалгаж,100-н жилийн хорих ял эдлэх улсууд шүү.Уг нь эх орноосоо урвасан гэж цааз авах улсууд.Даанч цаазгүй.

  • Zorigtoi l bna .hereg hiigeegui bol garaad ireh bhaa.

  • албан тушаалаа ашиглаагүй бол гараад л ирнэ.яагаад ард түмэн ингэж бухимдаад байгаа нь олны үг ортой гэдэг.зөв яьбал зөөлөн хорвоо гэсэн үгийг эрхэм дээдсүүд мэдсэн дээр дэ.с баяр шалгуулаад 7 хаус аа ямар мөнгөөр аьсанаа шалгуулчих.зүгээр бол гараад ирнэ шүү лэ

  • Эдгээр дээдсүүд улс орноо зөв удирдаж идэх уухаа урьдал болгоогүйсэн бол Монголын жирийн ард иргэд бид ингэж амьдрахгүй л байлаа. Ганц олдсон насандаа аятайхан амьдармаар л байна ш тэ

  • Улс орноо зарах гэж байхад нь саад боллоо гээд л Энхбаярыг хүч түрэмгийлэн баривчилсан гэдэг нь улам батлагдаж бн. Дээрх сэтгүүлч улсаа зарсан мөнгөнөөс хүртчээ юу, юу солиороод бгаа юмбэ

  • Эд эх орноо зарсан жинхэнэ гэмт хэрэгтнүүд, Энхбаяр гэж хүнийг хүчээр зайлуулж энэ гэмт хэргээ үйлдсэнийг ойлгодог болоод удаж байнаа бид

  • энэ сэтгүүлч юу бичээд байгаа юм бэ, чи хэнийгээ өмөөрч илүү балай юм сараачин вэ. Хэрэв чи сохор, дүлий л биш бол сүүлийн 10 жилийн дотор МАНАН бүлэглэл ард иргэдийг яаж доромжилж басамжилж байлаа, хийсэн нүглээ үүрч чадахгүй шалчигнах хэрэггүй байх аа, шалгуулаад эр хүн шиг шорондоо орчих

  • Хуулийн өмнө бөхөлзөхгүй гээд хаа холдох юм бэ? Хууль нь шийтгэж чадахгүй бол ард түмэн нь шийтгэлгүй дээ.

  • УРД НЬ ДУЛААН ХУВЦАСЫГ НЬ АВХУУЛДАГ БАЙСАН ОДОО ОЧИХ ОРЧИН НЬ САЙЖИРСАН ЮМ БАЙНА Л ДАА ЗАНГИАТАЙ ИР ГЭДЭГ БОЛСОН ЮМ УУ.ГАНГАН ХУВТАСЧ ГАЙ ДАГУУЛЖ МЭДЭХ ЮМ БАЙНА.

  • hereg hiisen hun zangiagaa zuuj ireed shalguulah heregtei ....HARIN HEREG HIIGEEGUI HUN BOL HEZEECH ZANGIAGAA ZUUJ OCHIHGUI .......ERHEM ERONHIILOGCH ENHBAYR EDENTEI ADILHAN GEMT HEREGTEN ULSAASAA ARD TUMNEESEE HULGAI HIIGEEGUI YUM SHUU ......

  • Сайханбилэг эмэгтэй хүн.хүүхэд хэлмэгдүүлсэн баривчилж гавлуулж байсан хүн одоо өөрөө дөнгөлүүлээд наад шорондоо хатаж үх.насаараа наанаа сууж үйл лайгаа эдлэхииг хүсье.

  • Enhbayariin hereg ednii hajuud hund helehed ichmeer damshig da gedeg shig l zuileldee. Ooroor helbel helmegduulelt. Hun hils hereg tulgaj bhad ochihgui bh shaltgaan bii. Ed nar shig Mongold asar ih hohirol ucruulaagui. Avligach hulgaich deeremchdiig omgoolj bolno. Gehdee Enhbayartai hartsuulah hereggui teneg sda mini!

  • Болж өнгөрсөн үйл явдлуудын логик холбоог харж бодит дүгнэлт хийх чадвартай бол бол дээрх зүйлийг бичсэн хүн бусармаг үйл хийсэн хүнийг өмөөрөхгүй л болов уу?

  • Хийсэн хэрэг нь байгаа юм чинь очихгүй гээд яах билээ. Очихгүй байлаа гээд олдож л таараа ш дээ. Дээр нь тэднээс хахууль авсан этгээдүүд нь эрх мэдэлтэй хэвээр, албан тушаалдаа сууж байгаа учир дархан хамгаалалттай гэж бодож байгаа биз.

  • Дээрх зүйлийг бичсэн амьтан луйварчдын холбоотон л байж таарна. Тэднийг туршлагатай улс төрч гэчихжээ. Ямар хүнийг улс төрч гэдэж ойлгодог юм бол тэр? Улсын эрх ашигт халтай, хортой үйлдэл, санаа зоригийг ялган таньж түүнийг хориглон зогсоож, хэтийг харж олныг оройлох чадвартай, үүнийхээ төлөө өөрийгөө зориулдаг хүнийг төрийн бодлоготон гэж би ойлгодог. Гэтэл тэдэнд тийм чадвар, сана зориг өчиүүхэн ч байхгүй шүү дээ.

  • Ккк сайн эрдээ очиж шалгуулж байгаа биш тэртээ тэргүй баривчилж шалгахыг нь мэдэж бга болохоор нэр төрөө бодоод очиж бга юм очихгүй бол бас л оймсоо гозолзуулаад л ачуулна шүү дээ манайхан хэт туйлширах юм хорь барь гээл бн яг хорихоор нь өрөвдөж хамгаалаад ийм нялзагнуур зангаал болчих хэрэгтэй

  • Сайхан билэг угаасаа л сайн хүү шүү дээ. Тамын тогооны хон л түүнийг зуураад байгаа болохоос биш. . .

Онцлох мэдээ