...
...

Селена Гомезын шар үс түүний хамгийн ТАЧААНГУЙ ТӨРХ мөн үү?

Дуучин Селена Гомез энэ жил 26 нас хүрч байна. Үргэлж л түүнийг өхөөрдөм, хайр татам, бяцхан охины дүрээр төсөөлдөг байсан цаг хугацаа ард хоцорчээ. Тэр өнөөдөр нас биед хүрсэн тун үзэсгэлэнтэй, амжилттай бүсгүй болон хувирсныг олон зүйлээс мэдэж болно. Жишээлбэл, 2018 онд тэрээр үсээ шараар будуулсан нь жинхэнэ тэсрэлт болж чадлаа.

Хар, бор өнгийн өтгөн урт үс нь түүнд хэчнээн зохидог ч гэлээ шар үсийг нь лав гүйцсэнгүй. Учир нь  шар үс түүнд жинхэнэ эмэгтэйлэг, тачаангуй төрхийг бий болгож өгсөн юм. Хэдийгээр Селена 26 нас хүрэх гэж байгаа ч одоо болтол түүнийг хүүхдэрхүү төрхнөөсөө салаагүй гэж үзэх хүмүүс нэлээд бий.

Гэхдээ л тэр өөртөө эрс шинэчлэл хийж чадсан. Тэр нь өөрт нь зохисон гэж ванлий. Харамсалтай нь түүний шар үс тийм ч удсангүй. Магадгүй Селена үсэндээ дасахгүй байсан ч байж мэднэ. Ингээд түүний тачаангуй зургуудтай танилцъя.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ