...
...

Л.Насанбуян: Яаж хөдөлмөрлөснийг минь мэдэхгүй байж хэдхэн минутаар намайг дүгнэх хэрэггүй

МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн шавь гэдгээрээ нэлээд онцгойрдог Монгол Улсын Филармонийн дуучин Л.Насанбуян дэлхийн хэмжээний шоу болох “The Voice” шоунд оролцсоноор сайн, муу олон ч үг сонсож байгаа билээ.

Тэрээр эхний шатандаа дөрвөн шүүгчийг бүгдийг нь эргүүлж, дуучин Д.Болдын багийг сонгосон. Харин хоёрдугаар шат буюу “The Battle”-д өөрийн багийн оролцогч, “Anemone” хамтлагийн гишүүн асан Я.Баяржаргалтай хамтран “Анхны хайр” дууг дуулж, ялалт байгуулсан юм.

Гэхдээ түүнийг олон нийт хэзээний дуучин болж байр сууриа олчихсон байж тэмцээн бүрт орж, зарим оролцогчдод саад болж байна гэх зэргээр шүүмжлэх болжээ. Харин тэдгээр сэтгэгдлийн хариуд Л.Насанбуян өөрийн сошл хуудаснаа “Амжилт бүхэн тийм амар ирдэггүй, 10,20 жил хөдөлмөрлөж байж магадгүй зарим нь түүнээс ч олон жил байж мэднэ... Зорилгынхоо төлөө тууштайгаар хэчнээн саад бэрхшээлийг туулсан ч зогсолтгүй байж чадвал тэр ялалт болно. Хүнийг сайн мэдэхгүй байж, хэчнээн цаг хугацаа, зүрх сэтгэл, хөрөнгө мөнгө, хатуу бүхнийг туулж, хөдөлмөрлөснийг мэдэхгүй байж зөвхөн хэдхэн минутын бичлэгээр дүгнэгсдэд зориулж хэлэхэд , ярьж хэлэх амархан харин хийгээд хөдөлмөрлөөд явахад зовлонг нь мэдрээд ирэхээр ямар байдгийг мэдэрснийхээ дараа олон юм бичиж байгаарай. Өнөөдрийг хүртэл би энэ зорилгодоо үнэнч яваа.. Явсаар ч байх болно !!! Хэн нэгэнд муу зүйл хийж байгаагүй, хийх тийм муу хүмүүжил ч надад байхгүй. Үнэн шударга явснаараа би ЯЛАХ л болно. Хэн нэгэн шиг худлаа хэлбэрдэх надад сонирхол байхгүй. Угтаа бол үндсэн хуулинд хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч хүний нэр төрд халдаж элдвээр гүтгэн доромжлох нь хориотой байдаг юмсан. Олон нийтийн хэрэгслээр өөрийн үзэл бодлоо соёлтойгоор илэрхийлж, бага насны хүүхэд магадгүй таны хүүхэд, дүү чинь уншиж байгаа тул соёлтой байхыг уриалж байна. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж яваа жирийн нэгэн Монгол залуусын л нэг! Анхаарал тавьж уншсан танд их баярлалаа. Ийм зүйл бичсэнд уучлаарай!” хэмээсэн байна.  

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (25)

Онцлох мэдээ