...
...

"Опозит"-ын “B” продакшнаас гарсан жинхэнэ үнэн

Опозит хамтлаг анх гарч ирэхдээ “Шоо” нэртэй байсныг тэдний үнэнч фэнүүд л мэднэ. Мөн тэд Д.Болдын “B” продакшнд харьяалагдаж, дуучин Эгшиглэнтэй хамтран “Амьдралын тоглоом” нэртэй дуугаа гаргаж байсан. Гэхдээ тун удалгүй өрх тусгаарлаж, дахин гарч ирэхдээ дуулсан дуу нь “Гичий” нэртэй тун эвгүй үгтэй уран бүтээл байлаа. Энэ дуу нь тэднийг чухам яагаад Д.Болдын продакшнаас салсныг илтгэдэг.

Түүнээс хойш “Опозит” монголын дийлэнх залуусын шүтээн болж шилдэг уран бүтээлүүдээ одоо хүртэл туурвисаар байгаа юм. Үерхсэн бүсгүй болгондоо зориулж дуу хийдэг гэх шүүмжлэл А.Гантулгыг байнга дагадаг. Гэхдээ түүний амьдралд чухал байсан нэгэнд зориулж заавал дуу хийдэг нь түүний ганц онцлог. Тухайлбал, дуучин А.Хишигдалайд зориулж “Дандаа дэндүү даам”, загвар өмсөгч Ю.Балжидмаад зориулж “Нээх гоё байдаг даа тэ”  зэрэг дуунууд хийж байсныг мэдэх биз ээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ