...
...

Владимир Жириновский сэтгүүлч залууд бэлгийн дарамт үзүүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Оросын Либераль-ардчилсан намын дарга Владимир Жириновскийг сэтгүүлч Ренат Давлетгильдеев бэлгийн хүчирхийлэлд буруутгалаа.

Сэтгүүлч залуу “Facebook” хуудсандаа мэргэжил нэгтнүүддээ хандан Жириновскийтой холбоотой ийм төрлийн мэдээллүүдийг задлахыг уриалжээ. Ренат 2006 онд “Оросын мисс” тэмцээний дараа Владимир Жириновскийгоос яриа авахаар очиход түүний хамгаалагчид нь сэтгүүлч залууг хүчээр шахуу улстөрчийн эзэмшлийн саун руу дагуулж орсон байна.

Жириновский түүнд яриа өгнө гэсэн ч биеэ тун зохисгүй авч явж байжээ. Гайхсан Ренат түүнээс яриа авч байтал хэн нэгэн хүний гар сэтгүүлч залуугийн өмд рүү орсон байна. Ренат тэр хүнийг Жириновский гэж бодож байгаагаа ярьжээ.

О.Саша

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ