...
...

53 настай Моника Беллуччи сүй тавьжээ

Жүжигчин Моника Беллуччи энэ сарын 21-нд Ромд болсон кино наадамд очжээ. “Balmain”-ы хар даашинзтай Моника 53 настай ч улам залуужсан мэт сайхан харагдаж байсан аж. Түүнчлэн бүсгүйн ядам хуруунд алмаазан шигтгээтэй бөгж гялалзаж байсан нь олон хүний анхаарлыг татжээ. Фэнүүд нь түүнийг Францын жүжигчин, 45 настай Жиль Леллуштай сүй тавьсан гэж таамагласан байна. Беллуччи, Леллуш нарын хайр сэтгэлийн харилцааны талаар жил гаруйн өмнөөс бичих болсон билээ. Ямартай ч Моника найз залуутайгаа их жаргалтай байгаа бололтой.

 

О.Саша

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ