...
...

Трамп зөвлөхүүдийнхээ үгийг тоолгүй Путинд баяр хүргэжээ

Орос болон АНУ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг ойрын хугацаанд хэрхэн зохион байгуулах, мөн Хойд Солонгос болон Америкийн удирдагчдын уулзалтын талаарх үүрэг даалгаврыг хоёр орны Гадаад харилцааны сайдуудад Владимир Путин, Дональд Трамп нар мөдхөн өгч болзошгүй аж. Энэ тухай Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Харин Трампын засаг захиргааныхан одоогоор юун уулзалт зохион байгуулахтай манатай байгаа бололтой. Тэд хэн The Washington Post сонинд мэдээ дамжуулсан болохыг Цагаан ордны эзнийхээ үүрэг даалгавраар хайж илрүүлэхээр ажиллаж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөхүүд түүнийг Путинд “баяр хүргэх хэрэггүй” хэмээн зөвлөж, цаасан дээр том үсгээр бичин “шпаргалк” бэлдэж өгснийг Зууван танхимын хогийн сав руу шидсэнээс асуудал үүссэн бололтой.  

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн зөвлөхүүдийн урьдчилсан сануулгыг үл хэрэгсэн, Владимир Путиныг улиран сонгогдсон явдалд баяр хүргэлээ. “Баяр хүргэх хэрэггүй” хэмээн том үсгээр бичиж өгсөн зөвлөмж ч үр дүнд хүрсэнгүй” гэж The Washington Post мэдээлсэн аж.

Тагнуулч асан Скрипалийг хордуулсан явдлын талаар Путинтэй ярилцах чиглэл зөвлөхүүдээсээ авсан байсан Трамп харин эсрэгээр нь энэ тухай юу ч дурсаагүй гэнэ. Үүнийг нь сониноос мэдэж авсан эсрэг талын зарим нөхөд олзуурхан шүүрч аваад, түүн рүү Оростой холбогдуулан элдэв дайралт хийж байгаа аж.  

CNN мэдээлж буйгаар, эрхэм Ерөнхийлөгч одоогоор бараг галзууртлаа уурлаж байгаа бололтой. Тэрээр энэ түүхийг The Washington Post сонинд дамжуулсан “новшийг” хайж олоод, шийтгэхийг туйлын ихээр хүсч байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • АНУ Хятадын эсрэг эдийн засгийн хориг тавь.

  • Тусгаар тогтносон Орос орны ард түмний сонголтоор Ерөнхийлөгч болсон хүнд баяр хүргэж яагаад болохгүй гэж. АНУ-ын өөрийнх нь ардчилал ялзарсаны жишээ нь Трамп юм биш үү

Онцлох мэдээ