...
...

‘’Хэн ч, Хэзээ ч, Хаана ч’’ гамшгаас хамгаалах сургалт болов

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэлэн байдлыг хангах, мэдлэг мэдээллийг олгох зорилготой ‘’Хэн ч, Хэзээ ч, Хаана ч’’сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулав.

Уг сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Жайка олон улсын байгууллага, ‘’Монгол улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх’’ төсөл болон дүүргийн 87 дугаар бүрэн дунд сургууль хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог тус сургалтын үеэр Гамшгийн үеийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, Анхны тусламж хэрхэн үзүүлэх, Аюулын яаж үнэлэх талаар мөн Гал унтраах, Утаанаас дүрвэх зэрэг гамшгаас хамгаалах үзүүлэх сургалтыг зохион байгуулсан билээ. Түүнчлэн 87 дугаар сургуулийн Өсвөрийн аврагч бүлгийн сурагчид үзүүлэх тоглолт хийсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ