...
...

Facebook ээлжит эвгүй байдалд оров

Британийн “Кэмбриж Аналитик” фирм Дональд Трампын сонгуулийн ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ тухай тус компанийн тэргүүн Александр Никс нэгэн ярилцлагын үеэр мэдэгдсэн бөгөөд түүнийг нууц камераар бичиж авсныг британийн “Чэннел Фо” суваг үзүүлжээ.

Тухайн үед шинжээчид Трамп-д зориулсан судалгаа явуулж, сонгогчдод юу, хэрхэн нөлөөлж болох тухай мэдээллүүдийг цуглуулсан юм байна. Никсийг хэдийн ажлаас нь халсан боловч АНУ-ын сонгуульд хутгалдсан хэргээр биш гэнэ.

Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулсан хэрэгт “Кэмбриж Аналитик”-ийг буруутгаж байгаа бөгөөд энэхүү асуудалтай уялдан Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг мөн хүнд цохилтод өртөөж байгаа бололтой. Түүнийг Британийн парламент болон Америкийн конгресст тайлбар өгүүлэхээр дуудах хэрэг ч багадахаар болж, тэрээр хувьцааны уналтаас шалтгаалан аль хэдийн 5 тэрбум доллараар “шатчихаад” байгаа гэнэ.  

Цукерберг өөрийн олон нийтийн сүлжээ хуудсан дээр албан ёсоор уучлал хүсэн, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авах болно гэжээ. Иймд фэйсбүүкийн инженерүүд хонон өнжин уртасгасан цагаар ажиллан, шинэчлэлүүд хийж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ