...
...

Х.Тэргэл: Америк амьдрал ба гашуун үнэн

Америкт Монголчууд маань голдуу эмгэн өвгөн асрах, мөн том оврын машин , такси барих, хумсны салонд ажиллах, дэлгүүр цэвэрлэх, хүүхэд асрах, барилгын ажил, ресторанд зөөгч, аяга угаагч, хоол хүргэгч, хими цэвэрлэгээ гэх мэтийн ажил хийдэг байсан бол сүүлийн үед Монголчууд өөрсдөө янз бүрийн бизнес эрхэлдэг болсон юм. 

Өнөөдөр Чикаго хотод хувиараа эмнэлэг ажилуулж буй нэг бус эмч нар, хоолны газар ажилуулж буй хүмүүс, хумсны салон, барилгын үйлчилгээ, том оврын машинаар бараа зөөж буй, шалны, дээврийн, үсчин, оёдлын, массажны газар ажилуулж буй олон олон Монголчууд бий болсоор байгаа бөгөөд тэр хэмжээгээрээ Монголчууддаа ажил олгож буй нь үнэхээр сайшаалтай юм. 

Монголчууд өмнө нь голдуу Польш, Солонгосчуудын дор ажилладаг байсан бөгөөд ихэнх Солонгосчууд хумсны салон, хоолны газар ажилуулах агаад Монголчуудыг аль болох бага цалингаар ажилуулдаг. Польшууд дийлэнхдээ хүн асардаг ажил олгох бизнесийг атгасан шахуу байх агаад Монголчууд бас л тэдэнд бага цалингаар аль болох хамгийн хэцүү ажлыг нь нугалж өгдөг гүргэр чадвартай ажиллах хүч болдог юм. Ер нь анзаарч байхад Манай Монголчууд ямар ч ажлыг маш хурдан хугацаанд сурдаг бөгөөд, хэл ус сурахдаа ч тэр ялангуяа Солонгосуудаас хавьгүй илүү.

Анзаараад байхад Солонгосууд ямаан омог ихтэй, ер нь овоо дээрэлхүү зантай байх шиг санагддаг. Өнөөдөр Солонгосчууд Америкт өөрийн гэсэн том сүлжээ дэлгүүр, банк гэх мэтийг хэдийн босгосон бөгөөд Солонгосчууд манай Монголчуудыг бодохноо хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаардаг. 

Солонгосчуудын буянаар Монголчууд бид хамгийн гайгүй гэсэн сургуулийг мэдэж авч, хүүхдүүдээ сургах. Учир нь Монгол хүн хамгийн сайн гэсэн бүгдийг мэдэж байх аваас бие биендээ хэлж өгнөө гонжийнжоо.Болж л өгвөл ганцаараа л мундаг байх сонирхол ихтэй хүмүүс бололтой Монголчууд бидний дийлэнх нь. Тэр ч бүү хэл өчнөөн жил найзалсан найзууд бие биендээ ногоон карт авах гэж хөөцөлдөж буйгаа ч үл хэлэх. Дараа нь түүнийг нь мэдсэн найз нь гайхан гомдож уйлж байхыг сонсож л байлаа. 

Манайхан дэлгүүр болон энд тэнд таарвал дуугарнаа гонж. Нүдийг нь хариулан мэндлэх гээд ядчихна. Эс бөгөөс Монгол хүн үү, сайн байна уу гэж асуувал улайн цайм халтар мултар аялга муутай англи хэлээр хоорондоо яриад нүүр буруулан арилаад өгөх нь элбэг таарах. Америк гараа л бол хэл сурчихна гэж бодож байгаа бол түүн шиг эндүүрэл байхгүй. 10 жил болсон ч хийж буй ажлаасаа шалтгаалаад иймхэн тиймхэн хар ярианы хэлээс хэтрэхгүй байх нь хэвийн үзэгдэл.

Америкт байгаа Монголчууд өнөөдөр шашин шүтлэгээрээ хүртэл хэд хэд хуваагдсан нь нууц биш. Бурхны уламжлалт буддын шашин буюу Ажаа гэгээнээ дагагсад, хажуу хавирганд нь баригдчихсан амархан баяжихыг хүсэгчид буюу Шүгдэнг дагагсад, Исүсийн хоёр гурван сүмд хуваагдагсад гээд л. Мөн бөө мөргөлийн төвийнхөн гэх мэтээр сайхаан бүлэг бүлэг, хэсэг хэсгээрээ хуваагдаастай.Тэгээд бас болоогүй ээ, фракц шахуу болчихсон.Тэр фракцын харьяалалтай биш л бол та ямар нэгэн зүйл зохиох аваас түүнд чинь ирж оролцох хүн байхгүй шахуу. 

За ямартай ч үүргэвчээ үүрээд л аз жаргал, бөөн мөнгө олохоор хүсэж мөрөөдөж буй улсуудад хэлэхэд олсон мөнгө чинь яг л элсэнд ус хийх шиг алга болдог юм даа. Байрны мөнгө, машин, даатгалын, утасны, дэлгүүрийн зээлийн карт төлөх гэх мэтээр долоо долоо хоногоор төлөх ёстой төлбөрүүд инээгээд отож байх. Идэх, өмсөх, гэнэтийн эрсдэлийг үл тооцоод шүү дээ.

За тэгээд эхний үедээ үргэлж Монголоороо бодож, сэтгэж, гомдож, гутарч шантрах энэ бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ бас давхар байх ёстойгоо бүү мартаарай даа. Америкт сайхан зүйл их бий, түүнийг олж авахад сургуульд, тэр тусмаа сургууль шиг сургуульд сурч, хэлтэй, бичиг баримтай албан ёсны зөвшөөрөлтэй амьдрах аваас Америкт аз жаргал, мөнгө хайж ирсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж болох орчин нөхцөл боломж бий. Гэхдээ бидний хичнээнд нь тэр сургууль шиг сургуульдаа сурч чадах боломжийн хэл, мөнгө байдаг билээ дээ?!? 

Жилдээ ганц болдог шинэ жилийн баяраа ч хэд хэд хуваагдаж тэмдэглэх, таксины шинэ жил л гэнэ, Батаагийн, Доржийн, Дондогийн шинэ жилийн арга хэмжээ гээд л, энэ олон замын алинаар нь явах вэ гэдэг дуу аятай л. 
За Монголчууд ямар нэгэн арга хэмжээ зохиовол заавал тэр өдөр нь алба юм шиг өөр нэг нь давхацуулна. Монголоос нэг тоглолт ирэхгүй байж байж арай гэж нэг тоглолт ирвэл яг тэр өдөр бас нэгнийг авчирсан байх жишээтэй. 

Солонгосоор бол аягүй аягүй гээд байдаг билүү дээ. Аягүй аягүй хүмүүс шүү дээ бид чинь. Тэр аягүйнүүд нь хүний газар, гүний хошуунд янзтай тодорноо. 

Мөн Америкт ах дүү чинь л байхгүй юм бол чамд барагтай туслах хүн байхгүй ээ. Тиймээс ирэх гэж яарч буй та эрсдэлээ маш сайн бодож ирэх хэрэгтэй юм. Гэхдээ дахин хэлэхэд Америк үнэхээр үлгэрийн диваажин биш шүү. Америк бол аялаад буцахад сайхан ороон, харин ажилаад харлаад үлдэх гэж буй бол?!? Үүрэх ачаагаа анхнаасаа даах сэтгэлийн бэлтгэл маш их хэрэгтэй дээ. 

Хатуухан хэлэхэд чамд өөрийнхөө ажлыг алдаад туслаад гүйх хэн ч үгүй. Тэгэх боломж ч байхгүй байдаг юм .
Тиймээс чи бусдад гомдох ч шаардлагагүй. 
Америкт ажилгүй суух өдрийнхөө тоогоор өр төлбөрөө төлж чадахгүй овоордог юм шүү дээ. Үүнийг бичигч бивээр ч Америкт ирсэн Монголчуудын хийдэг ажлын хэцүүг нь биш, дандаа сайхныг нь найзуудаасаа утсаар сонсож байсны "буянаар" Америк диваажин хэмээн итгэж зорьж ирэн даруй 9 жилийг үдэх гэж байгаа бөлгөө.За тэгээд үүнийг уншигч та ах дүү, найз нөхдөө Америк явчихаад намайг харж үзэхгүй мөнгө доллар явуулахгүй байна гэж гомдсоор, эсвэл бага мөнгө өглөө гэж гомдоллосоор байгаа бол больчих хэрэгтэй. Өөрөөсөө харамлан байж танд илүүчилж байгаа нь тэр. Америк амаргүй диваажин даа. 
Гэхдээ тэр бүгдийн ард гарч чадаад инээмсэглэн суух юугаар ч сольшгүй гайхалтай мэдрэмж. 

Яруу найрагч Хулганайн Тэргэл Чикаго хот 

(Хэвлүүлэхээр зэхэж буй номын хэсгээс)

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (25)
  • Swedend hulgai hiih gej baihgui! Baisan ch ter hun ene orond ajillaj , amidrahad hetsuu l bolno. Ene ulsiin irged ni uursduu hulgai hiisen huniig ali gazar ajild avdaggui bolgood. Ternii daraa hulgai hiisen hun uur orond ochij ajilahaas uurtsgui boldogiim bnlee

  • Hunii nutagt ter tusam amerik, sweden d hulgai hiine gej baihgui! Hulgai hiisen hun nasan turshdaa ene sweden orond ajillaj, surah erhgui boldog! Tiim jisheenuud baina. Huniig horij tsagdah . Ajild avahgui, surguulid surah erhiig ni haschdag yum bnlee . Tegeed ene ulsiin irged ni changa huulia dagahaas yahav dee! Niigem ni ch huulia hundeldeg gazar

  • Америкд хулгай хийж байгаа Монгол хүн хараачгүй сонсоочгүй. Харин харууд халтарууд боо сийхгүй хулгай хийнэ. Харын хорооллын оыролцоох том дэлгүүрүүд үүдэндээ дандаа туогагч хянагчтай тэд нар нь азиудыг биш хар халтаруудыг илүү шалгадаг. Ганц 2 удаа гэртээ хүүхэд харуулах гээд хар асрагч хүүхэн ирээд явсан чинь аваад хэдхэн хоносон iPhone утасны цэнэглэгчийг минь өөрийнхөө хуучинтай солиод явсан байгаамдаа. Ресторанд ч гэсэн найз нь ариун цэврийн өрөө орсон хойгуур цүнхнээс нь мөнгийг нь хулгайлж байгаа хар хүүхэн хараад ангайж билээ. Би миний ойр хавьд хар ажил хийдэг Монголчууд зөндөө хулгай хийхгүй дээр нь нэрээ бодсон нэрэлхүү улс л их байна. Яах гэж хэдэн Монголчуудаа хулгайчаар нь гүтгэж байдийн бэ. Бүх юм нь байсан ч хулгай хийхээс сийхгүй муу нэртэй хар халтарууд байхад.

  • Хамгийн сайн хийдэг Ганц ажлыг нь нэрэлсэнгүй ХУЛЛГАЙхийдгийг нь яагаад хэлэхгүй байна

  • vxsen xoinoo mongolcnuudiin ajil xiideg gej uy baidgiim xaa uabsan gazraa mongolcnuudaa dandaa jiij uabdaghsde tiins uabsan xymyys d ex oron gej baixgyi tendee uasaa tabiad tsiganuud hsig nutaggyi amdraad yxne biz baxarxaad baix uy cn alga uxaantai ni xaana cn ocnson oorigoo abaad uabcnixna tenegyyd ni ex orondoo baisan cn tenegtseer bgaad duusdag nasiig bardag uycn uariad oilgoxgyi xymyys uy cn bitii uari tegeed tenegteed uajbj baibal taarsan taat hsuuidainuud

  • DAVAAGNI DAVCHAAD AZTAI SUUGAA TER HUUHEN DEER OCHOOROITAND TUSLAH YM BNA HA HA 6

  • Тэргэл сайн ханьтай азтай бүсгүй шүү. Нэг тийм дураараа танхил өнгө аяс мэдрэгддэг. Бичсэн зүйлс нь ч шалдан үнэнийг чимэг хачиргүй хэлчихдэг шулуухан зантай хүн шиг санагддаг

  • Бусад улсад амьдардаг монголчууд бас л америкт амьдардаг монголчуудтай адилхан болчихдог юм байна билээ. Нэг нэгэндээ туслана гэсэн ойлголтгүй байдаг

  • Ene neg avgai ooroo neeh surhii amitan shig urgelj mongolchuudaa shuumjilj muulah ym er ni ta ooroo hun shuumjlehee ataarhahaa gomdollohoo bolisn tsagt mongol mini hogjih gd bga ym tgd bas nom bichine gen shig zail tsaashaa

  • Suuliin ueiin amidral orchin ne mongolchuudiig mine iim bolgoj bga bha.uul ne mongol hun chine aguu humuus shuude zoolon setgeltei nairsag itgemtgii zantai tsailgan tusarhuu ard tumen shuude!

  • Амеркид 5 жил амьдарч тэр хугацаанд хар ажил ч хийлээ, магистраар ч сурлаа, албан ёсны гоё ажил ч хийж үзээд ирсэн. Миний хувьд Монголдоо ажиллаж амьдрах нь илүү аз жаргалтай байдаг даа. Мэдээж мөнгө, сайхан орчин ихэнх хүнд аз жаргалын чухал индикатор болдог байх. Гэхдээ миний хувьд дотны хүмүүстэйгээ ойр байж эх орондоо ихийг бүтээж эх орныхоо нэрийг гаргахын төлөө Монголдоо ажиллаж амьдрах нь илүү кайфтай санагдах юм.

  • hun muulsan yumniu nom bicheed yahvede, tegsbees yaruu nairgaaraa nom gargaachee kkk, Usad 9 jil bolchood odoo ooroo iim bhaar chin humuus chand muuhan handdag yum bna gj haragdaad bnadaa

  • Дээр үед Чикагод Монголчууд цөөхөн байхад одоогийнх шиг ийм хөгийн байгаагүй юм аа.Монгол Монголдоо дургүй,Мод ярандаа дургүй гэж үнэн л юм шиг.

  • Хэд хэдэн удаа Америкд ажлаар очиж байсан. Маш сайхан орон шиг санагддаг. Гэвч өнгөрсөн өвөл хүүхдүүд дээрээ хувиараа очих үед яг иймэрхүү сэтгэгдэл төрсөн шүү. Ялангуяа ганц нэг Монгол хүнтэй таарахад нүүр буруулаад мэндлэхгүй өнгөрхөд нь их гайхсан. Хүүхдүүдэд ярьсан чинь тэгдэг юм аа гэсийм ярьж байсан. Өөрсдийг нь битгий л тийм болоорой доо эв нь таарвал тусалж байгаараа гэж захиад ирсэн. Цаашдаа яах юм бол доо.

  • Za yostoi unen dee. Mongolchuud ch "aigu aigu"undesten shuu. Doroosoo ehleed deeree hurtel yag adilhan doo. Biye biyee muulah, uliig n shagaihdaa tuiliin sain ard tumen. Hamtarch biye biyedee demjleg uzuulne, negniihee hairlana, halamjlana gej ugui. Uneheer jalga jalgandaa zuvkhen ooriigoo bodood suuj baidag l humuus! Biye biuee jiij baigaad uls eh ornoo aldah bol amarhan humuus. Uuniig n ch gadaadiinhan sain mederch ashiglana daa

  • Яг л үнэн дээ. Монголчууд бид чинь ганцаархнаа л илүү байх гэсэн аминчхан үзэлтэй, бие биендээ сэтгэлээсээ тусалдаггүй их сонин хүмүүс шүү дээ. Тэгсэн хэрнээ маш барьцамтгай.

  • Manai Mongolchuudiin neg muuhai zan baidag yum saikhan busdad heregtei zuiliig damjuuldaggui yag hav darchihdag, yagaad geed bodood baihaar bie bieneesee iluu baih durtai yum shig baigaan. Busad humuus sain baival minii baidal ch gesen dagaad ayandaa saijirna gedgiig ogt oilgodoggui yum bainalee. Ayalsan zugaalsan geh met sain saikhan zuilee yarihaar uurlaad yugaaraa yaj yavdag yum buruu argaar l mungu olson baij taaraa geh met zuil yarina. Manaikhan busdaas ih uur sonin humuus shuu

  • Тааралдсан монголчууд маш баясгалантай инээж ханиаж явснаа өөр нэг монголыг харах тэр л мөчид нүүр нь зэвхий цайж,өнөөх инээмсэглэл ор мөргүй алга болох бөлгөө.Хүний нутагт биш өөрийн төрсөн өссөн Монголдоо жаргалтай амьдарцгаах юмсан даа

  • үнээр үнэн

  • manaihan gadniixnaas surax yum ih bdag shyy .. neg ajild neg filiffin orood busdiigaa taax gej yzyyleed ognoo . ajlaa cn sain hiij ner tortei bolj awaad 10 -aad nutag negtnee tataad ooroo superwiser bolcnihoj bgaa yum .ingej ted hucntei ewteigeeree aldartai .. hajuud ni hyataduud hoorondoo hereldene ..muuhai hargddag shyy .. harin mongolcnuud uujuu taiwan mortloo mash amarhan yum surdag harin iim yumiig busdaas surcn ew negdeltei bj cnadwalyamarcn biznes deer todorcn cnadna.

  • vvnees ilvv tailbarlah gej baihgvi dee. eh ornoos chini ilvv divaajin gej haa yu bhav, tergel gegchiig tanihgvi medehgvi bas demjihgvi, gehdee ilvv dutuu ungu hachirgvi engiineer l bichij . boloo shdee vnen vneneeree bval boloo.

  • Za ter gantsaaraa mundag bh gsen sanaarhal vnenii taltai bvh hvn bish l dee gehdee vi zaigvi naizuud geh mertlee heregtei medsen yumaa nuugaad bvr surguulid Yaj ordog Yaj Ajil terel business hiideg zergee hvrtel nuuna ug ni amerik bol heden Mgl chiud bvgdi mundag bolson ch negen dee shaver haahaargvi tom sav shvv

  • 9 jil chin yu yum 20 jil bolj uzeegui bol olon jil yarij humuusiin tolgoig erguulehee bolu nom ch gh shig

Онцлох мэдээ