...
...

А.Гантулга: Сэрээд хамгийн ихээр боддог зүйл чинь байхсан

“Опозит” хамтлагийн дуучин А.Гантулга, дуучин А.Хишигдалай хоёрын хоёр жилийн хайрын романс эхэлсэн шигээ тийм ч сайхан төгсөөгүй.

Дуучин А.Хишигдалайн хувьд А.Гантулгаас салаад одоо болтол ганц бие хэвээр байгаа. Харин нэлээд хүүхэмсэг гэгддэг А.Гантулга мисс Ю.Балжидмаад хайр зарлаж, “Нээх тийм гоё байдаг даа” зэрэг дуунаас эхлээд нэлээд олон уран бүтээлийг түүнд зориулж хийсэн билээ. Тухайн үед Ю.Балжидмааг хосуудын дундуур орсон, А.Гантулгыг өөртөө урвуулсан гэх зэргээр бичиж байсан ч А.Хишигдалай үүнийг эрс няцаадаг. Тэрээр телевизийн нэвтрүүлэгт орох бүртээ экс найз залуугаа магтаж, одоо ч хайрласаар байгаа гэх далд утга бүхий үгс хэлдэг бөгөөд тун саяхан “мэдээж хайртай байсан л бол хайргүй болж болохгүй” биз дээ хэмээн А.Гантулгад одоо ч хайртай хэвээрээ гэдгээ батлаад авсан юм. Нэг жилийн өмнө гаргасан “Хайртай хүнтэй” уран бүтээлээ А.Гантулгад зориулан хийсэн нь ч түүнийг огт мартаагүй болохыг нь харуулдаг.

Тэрээр тун саяхан C1 телевизийн “Car melody” нэвтрүүлэгт орох үеэрээ бяцхан нууц дэлгэсэн нь түүний төрсөн өдөрт зориулж А.Гантулга “Дандаа дэндүү даам” дуугаа хийсэн хэмээв. Мөн тэрээр “энэхүү дууны утга бүр бид хоёрын амьдралыг харуулсан” гэжээ. Магадгүй А.Гантулга А.Хишигдалайд тийм ч хайртай байгаагүй, түүнд зориулж нэг ч дуу хийгээгүй гэх зэрэг олон нийтийн шүүмжээс үүдэж энэхүү нууцаа дэлгэсэн ч байж мэдэх юм.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ