...
...

"Би маш олон ажлыг өөрийнхөө нэр төр, улс төрийн карьераар дэнчин тавьж байж хийсэн"

Энэ сарын 19-нд Швейцарь улсын хуулийн дээд байгууллага тус улсын банкин дахь нийтдээ $1.85 саяын үлдэгдэлтэй данснуудыг царцаасан тухай REUTERS агентлагаас мэдээлсэн билээ.

Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд "Рио Тинто"-ийн олборлолтын гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй Монгол Улсын сангийн сайд асан С.Баярцогтын авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд ийм арга хэмжээ авсан. Данснуудын нэгийг "Рио Тинто"-оос С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаа хэмээсэн юм.

Тэрхүү хэрэгтэй холбогдуулан өчигдөр Ардчилсан намын удирдлагууд С.Баярцогтыг намаасаа хасаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн. Харин өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээ болон “Рио Тинто”-оос авсан байж болзошгүй хэмээгдээд байгаа их хэмжээний авлигынхаа тухай хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өглөө.

С.Баярцогт: Монголын нэртэй бизнесмэнээс 8.2 сая евро зээлсэн
 

"Өнгөрсөн нэг дэх өдөр Олон Улсын нэр хүндтэй Ройтерс агентлагт миний тухай мэдээ гарсныг та бүхэн мэдэж байгаа. Монголын нэлээн олон сайтууд орчуулаад бүтнээр болон хагаслаад оруулсан байсан. Мөн манай нам дээр дарга нарын тодорхой хэмжээний шийдвэрүүд гарч намайг намаас хассан байгаа. Яригдаж байгаа асуудал нь Монгол Улсын хамгийн том төсөл болох “Оюу толгой”-той холбоотой учраас тодорхой хэмжээний тайлбар өгөх нь зүйтэй гэж үзээд та бүхэнтэй уулзаж байна. Мэдээж маш олон хүнд эргэлзээ, хардлага байгаа. Энэ бүгдэд хариулт, тайлбар өгөх ёстой. Энэ хэрэг дээр манай хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.

Миний хувьд АНУ-д оюутан болчихсон.

Гэхдээ энэ хэргээс болоод сургуулиа хойшлуулаад үнэн мөнийг нь олтол Монголдоо байхаар шийдээд байна. Оюутолгойн төсөл бол 70-100 жилийн настай үнэхээр том төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг олон тэрбумын асуудал яригдаж байгаа учраас хээл хахууль авсан байж магадгүй, Оюутолгойн төсөл монголд хэрэггүй эн тэр гээд зүйлс олон жил яригдаж байгаа. Оюутолгойн гэрээ байгуулагдаа, энэхүү төсөл хэрэгжээд ес дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Би нэг зүйлд маш их баяртай байгаа. 

Оюутолгой төслийг  хэрэгжүүлэхээр “Рио Тинто”-той хэлэлцээрийг удирдаж байсан, хийсэн хүмүүсийг  хардаж сэрдэх, муу сайнаар ярих зүйл ихээр гардаг. Гэхдээ 2009 онд энэ төсөл дээр Засгийн газрыг төлөөлөн ажилласан хүмүүс Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж ажиллаж хийсэн. Сайн гэрээ хийсэн. Төгс төгөлдөр гэрээ гэж хаа ч байхгүй.

Сайжруулахын төлөө байнга ажиллаж ирсэн.

Энэ төслийг удирдаж байхдаа би Монголын үр өгөөжийг 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн өөрчлөлтөөр 1 тэрбум ам.доллараар сайжруулсан. Би Монгол Улсын хариуцлагатай, хүндтэй ажлыг олон удаа хийж байсан. Өөрийгөө болон гэр бүлээ аваад явах оюуны болоод бизнесийн чадвартай. Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтлаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, харилцагч талын хүсэл сонирхол бүхий асуудал олон бий. Бид бүгд бодох хэрэгтэй.

Би маш олон ажлыг өөрийнхөө нэр төр, улстөрийн карьераар дэнчин тавьж байж хийсэн.

Миний хажууд нэг ч сайд байгаагүй. Ройтер бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна. Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна. 2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, 6 сар орчим хэвтэрт байсан. 2007 он хүртэл би тэгж явсан. 1996 онд би Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан. Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан. Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. 

Тэрний нэг данс нь офшортой холбоотой данс.

Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй ээ. 

Тэр царцаагдсан гэж буй данс бол харамсалтай нь, 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан Монгол бизнесмэний данс байна. Тийм учраас одоо үүссэн байгаа энэ хэргийг эцэслэсний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон. Тэгэхээр Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө хувь хүнийхээ зүгээс хийгдсэн ажлыг Оюутолгойтой шууд уялдуулсан. Ийм мэдээлэл болсоноороо Ройтерийн мэдээ маш учир дутагдалтайэ Тэр мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Рио Тинтогийн хувьцааны үнэ унасан.

Энэ хэний ашиг сонирхол вэ? Энэ бүгдийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. 

Ардчилсан намын гаргасан шийдвэр бол нэмэгдэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна. Ардчилсан нийгэмд алдаж оноод, хөгжиж дэвшээд явж байна. Гэхдээ бид үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой. Хууль хүчний байгууллага дээр яригдаж байгаа асуудлууд цаг хугацаандаа багтаад шийдэгдээсэй гэж хүсэж байна. Үүний дараагаар би та бүхэнд нээлттэй ярьж өгнө. Болсон бүх үйл явдал маш адал явдалтай уран сайхны кино. Би зөв зүйл хийж байна гэж бодсон учраас өөрийнхөө нэрээр тэр дансыг нээсэн, компаниа байгуулсан.

Миний хамгийн том алдаа бол хөрөнгө оруулгын мэдүүлэг дээрээ бичээгүй байсан.

Үүний төлөө би хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргаас огцорсон. Би хуулинд зааснаас өндөр арга хэмжээ өөр дээрээ авсан. Би үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж бодсон. Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна. Үүнийг би харуулахгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл асуудал нь үргэлжилсээр байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх ёстой. Би 2013 онд УИХ-ын гишүүн байхдаа АТГ-т шалгуулж байсан. Одоо жирийн иргэн болчихоод бас АТГ-т шалгуулж байна. Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Хандах хэрэгтэй гэж үзэж байгаа олон нийтийг хүндэтгэж байгаа. Гэхдээ өөрийнхөө байр суурийг та бүхэнд нээлттэй, ил тод хүргэнэ" гэв.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (23)
  • elbegdorj sanjiin bauar sy batbold badamjunai nar ard ni bgaa

  • Баярцогтд баяр хүргэе? Эр хүн юм бна. Женко, Энхбаяр 2 шиг баларсангүй. Шалгуулаад буруутай бол ялаа эр хүн шиг эдэл.

  • сайхан хүзүү байна даа ........

  • dundarsan chomgoo ahdaa neg uzuulchih ah n yunaas bolj dundarsang chin togtoogood ogii baiz

  • Bitgii shaaldaa chini dansruu RIO TINTO goos 10say dollar orson geed baihad tom biznesmenees zeelsen geed hudlaa shaagaad baihin odoo chi myanga shaagaad nemergui chamd garah garts baihgui

  • togs geree gej baidagguim

  • ГАДНЫ БАЙГУУЛАГТАЙ ХАМТРАХГҮЙ ЮМ БОЛ АМЖИЛТАНД ХҮРЭХГҮЙ. ХАЙЦААЛААД Л ӨНГӨРНӨ.

  • 10-аад жил 1 сая гаран доллараа дансанд үлдээчихдэг сонин бизнесмен бэ. Ой санамжаа мартсан юм болов уу

  • IH IDEHIIN TOLOO L CHOMGOO DUNDARTAL AJILLASAN BAIHDAA CHI.

  • Хуулийн дагуу саатуулж байгаад шалгах нь зөв байхаа.

  • Жирийн нэг хүн ийм асуудалд орсон бол нөгөө газраа хийж байгаад шалгана даа. Яагаад хууль тэгш үйлчилдэггүй юм бэ?

  • Ene avilgach mgldoo irehgui yah yum mgld bol amid yvah batalgaana ih gadaad bol dorhnoo aluulna bizdee avilga ogson gazar n ymar gazar blee hamtarch avilga avsan hun n ymar humuus blee zugeer l unenee erthen helvel amind n olziitei gedegiig ene ( z. Enkhboldiin heldegeer genen avilgach ) medehgui bga yum bhdaa avilga avaagui gej heluulj bgaad ene tenegiig alna daa tegeed l bayrtsogt gantsaaraa avilga avsan bolj duusgah bhdaa

  • гөлөг шорондоо ороод сайн гэрээ гэж шаадаа

  • Heldeg ni sain hiideg buzar

  • Энэ нөхрийн цаана маш том хамгаалалт байгаа нь ойлгомжтой. Мөнгөөр бүгдийг Монголын байтугай гадаадын шүүгч нарыг хүртэл худалдаж авна гэсэн тооцоотой. Аргагүй шүү дээ Оюу толгой Монголд төлөх ёстой 150,0 сая долларын татвараа төлөөгүй юм чинь иймэрхүү юманд зарцуулах байх. Гэрээний нөхцөлийг сайжруулж ирсэн гэнэ. Хамгийн муу гэрээ юм чинь сайжруулах юм байлгүй яахав. Гэхдээ 1000 зүтгээд сайн гэрээ болохгүй. Жирийн иргэн эх оронд ийм хохирол учруулсан бол шоронд хийж тусгаарлаж байж шалгана. С.Баяр энэ 2 гадуур зугаалж байгаа нь энэ 2-т Монголын хууль үйлчлэхгүй гэдгийг харуулаад байна шүү дээ

  • Bas hudlaa shaaj bna. Ed nar bur MGL uuchiig erguu teneg. Huuli huchnii baiguullagaas aihgui bolchjee. Denduu deerelhej bna da ard tumniig. Tur zasgiig. Gantsbayrtsogt bish. Busdiin bugdiin olj Mongold tuluh oystoi uriin tuluulj deer n ih hemjeenii munguur ar gertee n torgoj. Shorond n yaliin edluul..

  • Sov shudarga jbsan bol ooriinhoo gunshing toochood suuhgui. Ard tumen ard tumen chamaig duugai hundleh bsn. Odoo zugeer er hun shig heregee huleeged ard tumeneesee uuchal guihiin orond 4 nastai huuhediig huurah gej bga ym shig teneg ym jray ard tumeniig doromjiloh hereggui.

  • Ueiin ued chinii ene muu uil chinii ur udmiig ugui hiine chi mongold hezee ch sain uil hiij baigaagui...nugel nudeere garna a BAYARTSOGT OO

  • Anhnaasaa okon tumendee unenee helehgui yasan yum gemgui baisan yum bol .odoo bolohoor hudlaa hutsaad ene asuudaliig olon tumenteigee huwaaltsah gesen yum .ter mungu minii mungu bish uur hunii mungu gargaj ugnu gedegt itgej bna ch geh shig .balair nowsh yum aa odoo uur hunii mungu baisan geed gargaad awna gej bodsuum baih daa ter yadarsan bidniigee huursan shig huurch chadna gej bodson yum baih daa .olon ulsiin bankind chinii molig zaliig medchih hun suuj bga bailgui dee . Hohi n yadarsan ulsiinhaa mungiig idsen shunaliin tulam . Hamag munguu huraalguulaad shorondoo och

  • Бидний өвөг дээдэс амиараа дэнчин тавьж байж үлдээсэн эх орон шүү муу Хужаагийн үлдэгдэл

  • Shunal gdg ym ene huniig onoodor ene bair suuri deer abchirch tabijee. Zov shudarga bsn bol onoodor iim ym jriad suuhgui bjee. Busad n haraj abaarai. Chunal gdg ymaa hyzgaarlaj bgarai gd bh shig bn hoorhìi.

  • rio tinto swetsarin prokt nogoon uguhiig hvleeged syyj bhas ar n tvvze gej manai oyu tolgoi mun olon hvniig tejeej bna

  • tiim enxiin tsagaan tagtaa hsig uym uarixaa bolicnuul uaasiim uadaj l eniigee elbegdorjiin yed zarlaxgyi uasiim bitii xudlaa ooriigoo omoor xen cn naadad cnie ynemhsixgyi gexdee xudlaa cn gsn ingej uarix l estoi xyn cnanar gej baidag bol uym aundaa tsag xugatsaa xaruulna l daa arcnilsan namiig gihsyynees xalcncn laa geed uasan ix sandarcn bnaa

Онцлох мэдээ