...
...

Оросын хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад АНУ хориг тавихаа мэдэгджээ

Хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад чиглэсэн “Северный поток-2” төсөлд хамтран оролцож байгаа гадаадын компаниуд АНУ-ын хориг арга хэмжээнд хамрагдаж болзошгүй байгаа аж. Энэ тухай Америкийн Төрийн департментийн албан ёсны төлөөлөгч Хизер Нойерт мэдэгдсэн байна.

“Орос улс болон бусад орнуудын хооронд хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалттай холбоотойгоор Оросын секторт ажиллаж буй компаниуд “Америкийн хориг арга хэмжээний эсрэг үйлдэл хийх тухай” /CAATSA/ хуулийн дагуу хоригт өртөх магадлалтай” хэмээн тэрээр тэмдэглээд, энэ талаар АНУ ямар төлөвлөгөөтэй байгаа тухай тайлбарлахыг хүссэнгүй.

Энэ үед Нойертын өгүүлснээр, АНУ-ын засгийн газар “Северный поток-2” төслийн эсрэг байгаа гэжээ. “Энэхүү хий дамжуулах хоолой нь бүхэлдээ Европын эрчим хүчний аюулгүй байдал болон тогтвортой нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх болно. Энэ нь Оросын зүгээс Европын орнууд, ялангуяа Украин мэтийн улсуудад дарамт шахалт үзүүлэх нэг хэрэгсэл болох юм” гэж тэрээр онцолсон байна.

Дашрамд дурдахад, “Северный поток-2” төсөл нь Оросоос Герман руу Балтийн тэнгисийг дамжуулан тавьж буй хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалт юм. Төслийг хэрэгжүүлэхээр Nord Stream 2 AG компани ажиллаж байгаа бөгөөд түүний хувьцааны 51% нь “Газпром”-ын мэдэлд байдаг аж. Хий дамжуулах шинэ хоолойг 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд түүний хүчин чадал нь жилд 55 тэрбум шоо метр хий дамжуулна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)
  • Оросууд монголд дээрэнгүй ханддаг шүү одоо өөрсдөө амсаг

  • Герман болон Баруун Европын орнууд эрчим хүчиндээ хэрэглэх хийнийхээ ихэнх хувийг өнөөг хүртэл ОХУ-ас авч ирсэн. Эдгээр орнуудын хэрэгцээ нь нэмэгдээд, өөрсдөө Nord- Stream- 2 хий дамжуулах хоолойг бариулахыг хүссэн. АНУ хориг тавьж байгаа юм бол Америк тивээсээ Атлантын далай доогуур Европ руу хий дамжуулах хоолой барьж өгөх байлгүй.

  • Европын орнуудад хийн хэрэгцээ байгаагаас хойш хий дамжуулах хоолой баригдах нь гарцаагүй. АНУ юу гэх нь хамаагүй. Атлантын далайг гаталсан хийн хоолой тавьж чадахгүй нь л ойлгомжтой. Трамп ерөнхийлөгчя болсноос АНУ юу болоод байгааг дэлхий ойлгохоо больсон нь үнэн. Ямар сайндаа л төрийн нарийн бичгийн даргадаа ТЭНЭГ гэж хэлүүлж байхав дээ.

  • Дэлхийн 3-р дайн болж ОХУ АНУ ийн нэг нь ялж байж асуудал шийдэгдэх байх

  • Манайх бас нутаг дээрээ усан цахилгаан станц барих гэхээр Оросууд новшроод л байгаа шүү. Одоо энэ зовлонг өөрсдөө үзэх нь дээ. Харамсалтай.

  • Harin tiim ee.Tom ulsuud tegj baigaad neg yum boloh baihdaa. Manai metiin jijig deer ni hogjilgui uls ANU geed ih guih yum. Daanch tednii anhaarliig tatsan tom buteeh baiguulalt baihgui ni saihan yum daa. Baisan bol bidnii yuhan baihavdee nyats darna bizdee. Jasten Kalpok gegch bas l yum uzuulj baigaa

  • Harin tiim ee.Tom ulsuud tegj baigaad neg yum boloh baihdaa. Manai metiin jijig deer ni hogjilgui uls ANU geed ih guih yum. Daanch tednii anhaarliig tatsan tom buteeh baiguulalt baihgui ni saihan yum daa. Baisan bol bidnii yuhan baihavdee nyats darna bizdee. Jasten Kalpok gegch bas l yum uzuulj baigaa

  • Манай улс өөрийн нутаг дээр усан цахилгаан станц барих гээд оросууд эсэргүүцлээ гэж Дэлхийн банк санхүүжилтийг зогсоосон санагдах юм!!!!

  • АНУ гэдэг орны ардчилал нь дампуурсныг Трамп баталж өглөө дөө Өөр орон өөрөөс нь илүү гарчихвий гэж үнэн айх юм даа

  • Америкт ямарч хамаагүй л асуудал. Олон улсын дунд шөвөлзсөн хошууг нь таслах цаг нь болсон баймаар. Өөрсдийн ямарч ашиггүй өндөр зардалтай, өндөр үнэтэй занарын хийг Европт шахах бодлогоо хэрэгжүүлэх бодлого.

  • Энэ чинь харин ОХУ-ын эрх ашигт тун хүнд тусч мэдэх асуудал болоод явчихна шүү... ОХУ ямар хариу өгөхийг нь ажиглах л үлдээд байна даа... яана даа... эднүүс бас биднүүс

  • Amerikiin nutag deeguur hii damjuulah hooloi taviagui l bol boloo yum bish uu. ANU busdiin heregt hondlongoos oroltsohoo bolih heregtei. Delhiin tsagdaa bish shuu. Alivaa uls ornii dotood heregt oroltsdogoo bolih heregtei. Oron buhen hil hyazgaar dotroo yah ni tuhain ornii hereg. Busad ulsuudtai enhtaivanaar zeregtsen orshih, tusgaar ulsuudiin ev negdeliig hhangah ni NUB-iin uureg zorilt mon

Онцлох мэдээ