...
...

"Мак"-ын гүнжтэй нэр холбогдсон загвар өмсөгч О.Билгүүн эргэн ирэв

"Монгол модель" агентлагийн загвар өмсөгч, 2011 оны "Азийн топ модель" тэмцээний гранпри шагналын эзэн О.Билгүүн охидын анхааралыг ихэд татдаг нэгэн. Тэрбээр БНСУ-д болсон "Азийн шинэ нүүр царай" шалгаруулах тэмцээнд түрүүлж, Өмнөд Солонгосын хэд хэдэн телевизээс хамтарч ажиллах, реклам, кинонд тоглох санал тавьсан хэмээн шуугиулж байсан. О.Билгүүн үеийнхэн дундаа хамгийн бийлэгжүү харагддаг нь эгчмэд бүсгүйн хаялага хэмээх яриа хүртэл тархаад амжсан. Хэсэгтээ "Мак"-ийн эрх гүнж гэгддэг Цэлмүүнтэй нэр холбогдоод залхсан уу гэлтэй, Тайланд руу сурахаар явсан тохиолдол бий гэх юм билээ.

Урлагийн ертөнцөөсөө хэсэг хөндийрсөн О.Билгүүн Хүмүүнлэгийн ухааны их сургуулиа дүүргэхээр Монголдоо ирээд байгаа гэнэ. Ирэн, очин байсан хугацаагаа бодвол бараг 7, 8 жил сурчихлаа хэмээжээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ