...
...

Зочид буудал шатан, жуулчид амь алджээ

Филиппиний Манила хот дахь нэгэн зочид буудалд гал гарч, хүмүүс амь эрсэдсэн хэрэг гарсан байна. Нүдээр харсан хүмүүсийн өгүүлж буйгаар, гал гэнэт зочид буудлын гурван давхрыг тэр чигээр нь нөмөрч, ойр хавийн районууд утаанд автсан аж.

Түймэр гарах үед зочид буудалд нийтдээ 300 гаруй жуулчид байсан бөгөөд дөрвөн хүн амь алдаж, зургаан хүн бэртэж гэмтсэн гэнэ.

Гэнэтийн гамшгийг арилгахаар аврагчид, гал сөнөөгчид хичээнгүйлэн зүтгэсэн хэдий ч 6-7 цагийн дараа л галыг зогсоож чадсан байна. Одоогоор зочид буудлын өрөөнүүд түймэрт хэр их шатсан болохыг хараахан тогтоож амжаагүй байгаа бололтой.

Гал гарсан шалтгаан тодроогүй байгаа бөгөөд казино байрладаг хонгилын давхар, эсвэл засвар хийгдэж буй хоёрдугаар давхраас гал гарсан байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ