...
...

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Владимир Путин бүх цаг үеийн рекордоо эвдлээ

Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг нэгтгэсэн байдлаас харахад, ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин нийт 49,6 сая сонгогчдын санал буюу 76,47 хувийн дэмжлэг авч, урд өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан амжилтуудаа эвдсэн байна.

2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин нийт 49565238 сонгогчийн санал буюу 71,31 хувиар ялалт байгуулан шагшигдаж байсан боловч энэхүү амжилтыг нь саяын сонгуулийн дүн эвдэж чадсан аж. Тэрээр 2000 онд 39740434 хүний санал буюу 52,94%, 2012 онд 45602075 санал буюу 63,6% -ийн санал авч байсан билээ.

Одоогийн байдлаар, Путины удаах байранд саналын тоогоор Павел Грудинин 11,99% авч орсон нь Коммунист намаас нэр дэвшигчдийн түүхэнд хамгийн бага үзүүлэлт болж байгаа гэнэ.

Либерал намын удирдагч Владимир Жириновский 5,82 хувийн санал авсан нь мөн өмнөх хоёр удаагийн нэр дэвшсэн дүнгээсээ бага санал авсан байна.

Ксения Собчак – 1,6%, Григорий Явлинский - 0,99%, Борис Титов – 0,73%, Максим Сурайкин – 0,68%, Сергей Бабурин – 0,65% тус тус авсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ