...
...

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: 2500 метрийн өндөрт саналаа өгцгөөлөө

Төрийн тэргүүнээ сонгох  санал хураалт Алтайн хязгаарт урьдчилан эхэлжээ. Улаганск, Кош-Агачск, Турочакск, Усть-Коксинскийн районы мянга гаруй оршин суугчид өөрсдийн сонгох эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд уламжлал ёсоор Кара-Тюрек, Ак-Кем зэрэг өндөр уулан дээр байрладаг цаг уурын станцын ажилтнуудын саналыг нисдэг тэргээр очиж авсан байна.

Сибирийн хамгийн өндөр цэг дээр байрлах санал хураах байрны үйл ажиллагааг зохион байгуулахын тулд нисдэг тэргээр бүхий л Алтайн хязгаарыг нэвт нисэн, Белуха-д цаг уурын ажилтнуудын саналыг хураасан аж.

№180 хэсгийн хороо иймэрхүү байдлаар санал өгсөөр хэвшсэн бөгөөд 6 жилд нэг удаа ийшээ саналын хуудас бүхий нисдэг тэрэг ирдэг юм байна. Жилийн энэ улиралд хамгийн ойролцоох сууринд мориор ч хүрэх боломжгүй болдог гэнэ. Хэрэв станцын ажилтнууд саналаа өгөхөөр суурин газрыг зориход хүрвэл станц хэдэн өдрөөр ажиллагаагүй болох магадлалтай юм байна.

“Алслагдсан, очиход бэрхшээлтэй газарт байгаа сонгогчдын саналыг авлаа. Кара-Тюрек цаг уурын станц дээр 4 сонгогч, Ак-Кем станц дээр 3 сонгогч саналаа тус тус өглөө” хэмээн орон нутгийн сонгуулийн комиссын нарийн бичгийн дарга Элла Иркитова тайлагнажээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ