...
...

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль: Аюулгүй байдлыг хангахаар 500 мянган хүн ажиллаж байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангах зорилгоор төрөл бүрийн албадын 500 мянга гаруй ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ талаар Оросын Онцгой байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, онцгой байдлаас урьдчилан сэргийлэх улсын нэгдсэн системийн бүрэлдэхүүнд нийт 532 мянган хүн болон 110 мянган нэгж техник хэрэгсэл татан оролцуулж байгаа аж.

Энэ сарын 16-ны өдөр Москвагийн цагаар 9:00 цагт Онцгой байдлын албаны анги нэгтгэлүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн бөгөөд энэ сарын 19-ний 10:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Онцгой байдлын албаны аврагчид болон гал сөнөөгчид 96 мянга гаруй сонгуулийн хэсгийн хороод дээр жижүүрлэн ажиллаж байна.

Мөн санал хураах хэсгүүд дээрх аюулгүй байдлыг хангахаар цагдаа нар болон Росгвардийн ажилтнууд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Юуны түрүүнд, санал хураалт явагдаж буй объектууд дээр террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлж байгаа бололтой.

Сонгуулийн бүхий л хэсгүүд болон тэдгээрийн ойролцоох газар нутаг дээр тусгай бэлтгэгдсэн албаны ноход болон техник хэрэгслүүд бүхий цагдаа нар жижүүрлэн ажиллаж байна.

Өнөөдөр ОХУ-д төрийн тэргүүнээ сонгох санал хураалт явагдаж байгаа бөгөөд 1500 гаруй гадаадын ажиглагчид оролцож байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ