...
...

Х.Нямбаатар гишүүний ярьсан сая долларын хадгаламжтай ШҮҮГЧ ХЭН БЭ?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ хэд хэдэн ноцтой асуудлын талаар ярьсан билээ. Түүний дотроос олон нийтийн сонирхлыг хамгийн их татсан нь сая долларын хадгаламжтай шүүгч болон шат шатны шүүгчдийн хэдэн мянга, хэдэн зуун мянган долларын авлигын асуудал байсан юм.

Энэхүү ноцтой мэдээллийг жирийн иргэн биш УИХ-ын гишүүн телевизийн шууд нэвтрүүлгээр орох үеэрээ хэлсэн учраас үнэн гэдэг нь тодорхой. Ярьсан зүйлээ батлах баримт, нотолгоо бий гэдгээ ч тэрээр хэлсэн.

Харин энэ сарын 15-нд ШЕЗ-өөс шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгосноо зарласан юм. Х.Нямбаатар гишүүний бодсон шиг хэвлэлийн бага хурал хийж, түүний өгсөн мэдээллийг няцаах зүйл хийсэнгүй.

ШЕЗ-өөс гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт 517 шүүгч өөрийн эзэмшлийн машин, байр, үл хөдлөх хөрөнгө буюу обьект, газар, үнэт эдлэл, хадгаламж зэргээ мэдүүлжээ.

Олон нийтийн хувьд доод шатнаасаа эхлээд 50, 100, 200, 300 мянган долларын авлига авч, хууль бус эвлэрүүлэх зууч хийдэг, хуулийг гууль болгодог шүүгч нарын хөрөнгө хэдий хэмжээний зүйл байх бол гэдэгт нэлээд анхаарлаа хандуулаад буй. Тэр дундаа Х.Нямбаатар гишүүний ярьсан сая долларын хадгаламжтай, 5 настай хүүхэд нь 500 сая төгрөгийн хадгаламжтай шүүгч хэн болохыг мэдэхийг туйлаас хүсч буй нь дамжиггүй.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын яриад байгаа хадгаламжиндаа нэг сая доллартай шүүгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  Н.Хангал гэж хүн байж болох юм гэсэн хардлага олон нийтийн дунд тархаад байгаа юм. Зарим нэгэн учир мэдэх хүмүүс “энэ хүн биш” хэмээж байгаа ч энэхүү шүүгч ч бас нэлээд хөрөнгөтэй болохоо мэдүүлжээ.

Тэрээр 2017 оны ХОМ-тээ хоёр тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байна.

2016 оны ХОМ-тээ 450 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр ширхэг орон сууцтай гэж мэдүүлж байсан бол 2017 онд 809 сая төгрөгөөр үнэлэгдэх 3 ширхэг орон сууц, хоёр ширхэг үйлдвэрлэл үйлчилгээний байгууламжтай болж нэмэгджээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (21)
  • Olon dabhar baishiin barilga bariylj bga shvvgch Hap bdag gene?!?!?!?!?!?! Xudalaa gebel xyyli ch umguulugch Erdenebilegees ashy?!?!

  • Khuuliin tsoorkhoig khuulicgid l sain medej ashiglana sh dee...khakhuuliin khurungu munguu khaana khenii ner deer shiljuulj khiikhee saitar bolovsruulj bj avdag blgui...aimshig ...bidnees luivardsan munguuruu uruu tuluud bair avaad akh duu nariinkhaa ner deer udurt ni avsan bairaa shiljuulsen bkhad / on sar ni taaraad / uuriinkh ni ner deer bish bna geed khudulduggui sh dee manai shukhiinkhen ...ene bol khuuliin tsoorkhoi ...ene metiigee tsaaduul chini sain medne khiine

  • Хэлэхүү байх уу гээд байхаар хэлээч хэнийг хаацаалаад байгаа юм бэ?Эцэг эхээс өвөлж авсан хөрөнгө гэж лав монгол улсад байхгүй.Итгэлт баяны үр хүүхэд байлаач үсрээд хоёр гурван сая мал байна өөр хаанаас үүсэлтэй хөрөнгө вэ? аль эсвэл ард түмнийг хэлмэгдүүлж явсан ногоон малгайтны үр хүүхэд байж таараа

  • ЭНЭ ИХ МӨНГӨ БОЛ ОЛОН ,ОЛОН ХҮНИЙ ХОХИРСОН АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ. ИЧЭЭЧЭЭ. ЭНЭ ИХ МӨНГӨ ХААНААС АВСНАА ЭНЭ ХҮНЭЭС АСУУДАГГҮЙ. ЗҮГЭЭР л БҮРТГЭХ Л ҮҮРЭГТЭЙ ХОМ ГЭНЭ ҮҮ?

  • Хууль хэрэгжүүлэгч бөгөөд Төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудыг яаралтай журманд нь оруулж цэгцлэхгүй бол эцэстээ тултар зангирч буй ардын бухимдал үерийн ус мэт зад тавьхад ойрхон боллоо доо.

  • Хангал хүү гэнэдээд хамаг хөрөнгө, орлогоо дэлгэж орхиж л дээ. Бусад хашрууд бол хөрөнгө, орлогоо хаана яаж нуухаа мэднэ дээ.

  • Одоо энэ бүхнийг цэгцлэх цаг нь болжээ

  • Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар нэгэн тайлбар өгөхгүйг бодвол шүүгч нар авилгачин гэдгийг батлаад байгаа юм биш үү нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг үйл явдал болоод байгаа юм бишүү

  • Шүүгчийн алба Төрийн үйлчилгээний алба тийм учраас Шүүгч нар Өргөсөн тангарагтаа үнэнч байж Үйл ажиллагаагаа маш Шударга явуулж ажиллах ёстой, Гэтэл өнөөдөр Шүүгч нар Шударга ажиллаж байгаа юу гэдэгт Иргэд олон нийтийн зүгээс маш ихээр Шүүмжлэлтэй хандаж Эргэлзээтэй байгаа ш дээ,

  • энэ шүүгч лав цалингаараа энэ ихийг олох боломжгүй нь маш тодорхой. тэгэхлээр энэ хүнд "ихээхэн но" байна, шалгах хэрэгтэй.

  • Төрийн алба бол үйлчилгээний алба. Үйлчилгээний төлбөр ялгавартай байгаа нь шүүгчдийн цалин өндөр Байгаагаар илэрч байна.Хэрвээ ард иргэд ёс суртахуунтай, хэрэг зөрчил гаргадаггүй бол шүүх байгууллага хэрэггүй байхсан. Энэ талаас нь бас бодох хэрэгтэй.

  • Shvvgch nar gvtgelgvvlj bn gbel shalguulchih heregtei ner tseber ah dvv vr hvvhed aab eej hadmuud geed hamaaral bvhii bvh hvmvvsiinhee mungunii eh vvsberiig shalguulaa l ner tseber hereldeed bh yumgui asuudal tegee l shiidegdee

  • Прокурорууд бас иим байнаа шалгаачээ илт хөрөнгө нь гэнэт өсөх юм шүүгч прокурорууд гэмгүй хүнииг ялтан болгож тэднээс мөнгө саадаг иим аргатай болжээ хохирогч нар нь ядуу болохоор тэднээс авах юмгүй тул ингэдэг .зүйлчлэлииг нь оновчтой биш өгч өөрчиллөөгээд мөнгө хусна бузрын хүүрнүүд бол энэ шүүх прокурорынхон .үр удмаараа үхвэл таарсан хүнии оронцогууд

  • shudraga hodolmoroor olcon horongo baij haraglaa yu muusain avilgaghid mongotei humuusin tald vilghilj huulig guuli bolgodogig n hon buhen medne ene shuugghid altan zagasni emgen bish l ym bol oorsdoo horongin eh uusveree il gargaad tavighih heregtei sh dee carin tsalingaara iim bolcon gej bitgii l ineed hurgeeree dee

  • Za yamartai ch munguu mongoldoo bailgaj bga hun bol hulgaich bish yagaad gevel yunaas ch nuuhgui bn gedeg shudarga zamaar olson mungu gesen ug ! Gishuun ta ter ofshoroos mungu oruulj ireh erunhiilugchiin sanaag demjilde.tegeed ch huvi hunii nuutsiig ingej uurtuu ashigtaigaar yarih ni buruu shde. Manaihan hunii muud durtaig helehuu odo ta od bolno gehdee ene uls oron chine ulam l dooshoo yavaad bnda.manai mongold asuudal bga yu gevel bga ter bolgonii eh ni ulsturiin nam l gj irged bid haraad bga shde.nam dagasan sain tomilgoo medeej bgaa ternii hajuugaar muu tomilgoo ni ene uls orniig maani hachin yum bolgood bnda.

  • Нямбаатар Гишүүн үнэхээр Баримт нотолгоотой юм бол шууд гаргаад л тавьчих хэрэгтэй шүү дээ, Тэгэхгүй бол наад Шүүхийнхэн чинь Гүтгэлээ л гэнэ ш дээ,

  • 2 jil tutam hundlungiin bagaar mergejil arga zvin shalgaltiig huulichiin shalgalttai hamtatgan bvh oron toon shalgalt abject bval hvn chanartai amidraliin uhaantai hvmvvs tabij bmaar bnaa shvvgcheer 50-60 nasnii hvmvvsiig bvh shatnii shvvgchiin nas zaluu hvmvvs osoltoi shu

  • ШҮҮГЧДИЙН АВСАН ОРОН СУУЦ НЬ 3 6 ШИРХЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ . ЕР НЬ АЛТААР ХИЙСЭН ХҮМҮҮС ЮМ УУУ ХААН ЮМ УУ ЗААН ЮМ УУ ЦАЛИНГ ТЭГШ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ.

  • Эхлээд тэрхүү хөрөнгө авсан хөрөнгийн эх үүсвэрийг шалгаад тогтоодог жамтай. дараа нь шийтгэх эсэх нь гарна. Үнэхээр авилга авсан бол ...

  • Идээд хэрэглээд дуусахгүй их хөрөнгөөр юу хийнэ алтан авсанд хэвтээд амь орох биш ядарсан хүмүүст буян хийвэл зүгээрсэн монголд минь шудрага шүүгчид хэрэгтэйсэн

  • ХӨРӨНГИЙГ ХУРААН УЛСЫН ОРЛОГО БОЛГООЧЭЭ

Онцлох мэдээ