...
...

Анжелина Жолигийн мэдэгдлийг америкчууд “шүүж” байна

42 настай алдарт жүжигчин бүсгүй сүүлчийн ярилцлагадаа өөртөө цаг гаргахыг огтхон ч хүсдэггүй тухайгаа ярьсан аж. Анжелина Жолигийн өгүүлснээр, угаалгын онгоцондоо усанд орж, алжаалаа тайлахдаа хүртэл хүүхдүүдийнхээ хэн нэгтэй хамт байх дуртай гэнэ.

Иймэрхүү маягаар тэр хэзээ ч ганцаараа байхыг эрхэмлэдэггүй хэмээн Холливудын од онцлон дурдсан байна.

“Хүмүүс намайг “ганцаараа сайхан амраач ээ” гэж заримдаа шаарддаг нь намайг бухимдуулдаг. Үргэлж хүүхдүүдтэйгээ зууралдаж байдаг ээжүүдийн нэг бол би. Тэр ч бүү хэл, угаалгын онгоцондоо хэвтэхдээ хүртэл хүүхдүүдийнхээ хэн нэгийг дэргэдээ байлгадаг. Бусдын төлөө санаа тавьж, аминч биш байх нь ямар чухал болохыг би тэдэнд өөрийн үлгэр дууриалаар үзүүлэхийг зорьдог” гэж Жоли өгүүлжээ.

Жолигийн энэхүү хачирхалтай мэдэгдэл америкийн нийгмийг шоконд оруулсан гэж болно. Тэд Анжелинагийн хүүхдүүдээ хүмүүжүүлж буй арга барилыг шүүн хэлэлцсээр байгаа аж. Хүүхдүүдтэйгээ сэтгэлзүйн хил хязгаарыг тогтоохгүй харьцаж байгаа нь тэднийг өсч томроход муугаар нөлөөлнө гэж тэд үзэж буй бололтой.

Дашрамд дурдахад, одоогийн байдлаар Жоли-Питт гэр бүл салалтын үйл явцны шатандаа явж байгаа билээ. Анжелина, Брэд хоёрын харилцаа муудах болсон шалтгаан нь жүжигчин бүсгүйн хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа арга барилаас шалтгаалсан бололтой.

Одоогийн байдлаар, хүүхдүүд 2018 оны 12-р сарын 31 хүртэл шүүхийн шийдвэрээр ээжтэйгээ хамт амьдарч байгаа бөгөөд Брэд хүүхдүүдээ хамтран халамжлах эрх олж авахаар хичээж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Оддын өвчиний нэг илэрэл ганцаардахын айдас гэгч эмгэгтэй л бна шүү дээ.Хүүхдийн хүмүүжилд нөлөөлөнө л дөөхүүхдүүд нь томроод ирэх дээр учрыг нь ойлгоно биз.Сэтгэл зүйчид эхэлж хандаад эмчлүүлэх нь зүйтэй юм бна даа

  • USA mayagiin hymyyjil oor yum oo.

  • saihan eej bna.huuhduudeesee holdohiig husdeggyi halamj anhaaral tavdag.

Онцлох мэдээ