...
...

Хайрлахаар шийдсэн бол эргэлзээг март...

Үнэн сэтгэлээсээ инээж , уурлаж , баярлаж , гомддог хүнд би дуртай. Надаас хэрэв ямар нэгэн зүйл нуух шаардлагатай бол тэр нь түүний мэдрэмж л биш байгаасай гэж боддог.

Нэгэнт л хайрлана гэж хүссэн бол түүнд би таалагдах эсвэл үгүй , зан характер тохирох тохирохгүй , итгэл даах даахгүй , харилцаагаа үргэлжлүүлж чадах чадахгүй гэсэн олон янзын эргэлзээг ор тас мартаад өөрийн сэтгэл зүрхээ дага.

Түүний сэтгэл маргааш хөрөх байсан ч , ганцхан маргаанаар бүх зүйл өндөрлөх байсан ч , итгэлийг чинь алдаж голд чинь ортол гомдоох байсан ч , эсвэл зүгээр л түүнийг дахиж харахгүй байсан ч хамаагүй. Ухаанаа алдаж бас урьд хождын бүх явдлаа мартаад ганцхан түүнийг хайрла.

Эргээд бодоход "Би эргэлзээндээ хүлэгдээд дэндүү хашир зан гаргаснаас болоод сайхан хайрыг амталж чадалгүй алдаж дээ" гэж бодохын оронд "Би түүнийг хэмжээ хязгаартаа тултал нь хайрлаад , хэн хэндээ хамгийн сайхан цаг мөчийг бүтээлцэж явсан даа" гэж тунгаавал нүүрэнд чинь өөрийн эрхгүй инээмсэглэл тодрох болно.

Эргэлзээг март. Сэтгэлээ илчил. Очоод уулз. Тэврээд үнс. Муу талаа харуул. Юу чаддагаа ч үзүүл. Сэтгэл хөдлөлөө хэзээ ч битгий нуу. Бодол мэдрэмжээ цаг алдалгүй хэл.

Үзээд алд. Юу нь болохгүй гэж ?

Зулнаран

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Хүн болгон хүсэхгүй зүйлээ ганц команд өгөөд мартдаг байсан бол сайхнаа. Тийм учраас нэг нэгнийгээ сэтгэлд нь муухай дурсамж өгөхгүй л байх хэрэгтэй.

Онцлох мэдээ