...
...

Трампын хүү гэрлэлтээ цуцлуулахаар шийджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү эхнэр Ванессагаас салахаар шийдсэн байна. Тэдний хоорондын зөрчил удаан хугацааны турш хуримтлагдсаар одоо тэсэрч буй бололтой.

Бага Дональд Трамп болон экс-загвар өмсөгч Ванесса нарын гэр бүлд хямрал нүүрлээд байна. Page Six-д мэдээлснээр, хосууд мөдхөн салахаар болжээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болтол салахгүй тэвчихээр оролдсон хэдий ч асуудлууд нь улам хүндрээд байгаа тухай Бага Трампын ойрын эх сурвалж өгүүлсэн аж.

Бага Дональд Трамп, Ванесса Кей нар гэрлээд 12 жил болж байгаа бөгөөд таван хүүхдийн эцэг эх юм. Бага Трамп ан агнах асар их хорхойтой учраас байнгын аяллаар явж байдаг, Ванесса маш сайн ээж хэдий ч ихэнх цагийг хүүхдүүдтэйгээ хамт ганцаардмал байдалд өнгөрүүлж байгаа зэрэг нь тэдний салалтын бас нэг шалтгаан болж байгаа бололтой.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ