...
...

Путин Оросын ард түмнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сонгогчдод хандан тусгай мэдэгдэл хийжээ. Тэрээр энэ сарын 18-нд явагдах төрийн тэргүүний сонгуульдаа идэвхтэй оролцохыг тэдэнд уриаллаа.

Орос орны цаашдын хөгжлийн замыг тодорхойлоход иргэн бүрийн санал маш чухал гэдгийг Төрийн тэргүүн онцлон дурджээ.

“Хэний төлөө саналаа өгөх, эрхчөлөөт сонгуульд өөрийн бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг нь хүн тус бүрийн хувийн шийдвэр юм. Хэрэв хэн нэгэн шийдвэрээсээ татгалзахад хүрвэл энэхүү ач холбогдол бүхий сонгуульд таны санал дутагдах болно” хэмээн Владимир Путин өгүүлсэн байна.

ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу, эрх барих цорын ганц эх үүсвэр бол ард түмэн гэдгийг Ерөнхийлөгч сануулсан аж. Түүний үзэж буйгаар, энэхүү эрхзүйн томъёолол дотор агуу том утга санаа багтаж байгаа бөгөөд Орос орны болон бидний үр хүүхдүүдийн ирээдүйн хувь заяа орос иргэн бүрийн оролцоо, сэтгэл зүтгэлээс хамаарах болно гэжээ.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ