...
...

Ганцхан удаа чамайгаа саначихъя...

Олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдийг сонирхож явахад сайнтай, саартай янз бүрийн л зүйлс тааралдана. Хэд хоногийн өмнө нэгэн залуухан эмч хүү Бурхны оронд одсон тухай харуусалтай мэдээг ойр дотны хэн нэгнийх нь постноос харчихаад амьдралдаа огт тааралдаж байгаагүй, танихгүй хэрнээ жигтэйхэн ихээр харамсаж билээ. 

Ингээд өнөөдөр талийгаачтай ихэр байсан бололтой нэгэн бүсгүйн постыг олж хараад ахин өр зүрх шимшрэх шиг болов.

Талийгаач хүү Хавдар судлалын эмнэлэгт эмч байсан болов уу хэмээн түрүүчийн постноос таамаглаж байсан маань үнэн бололтой. 

Хүссэн мэдээллээ олж болдог Гүүглийн ачаар талийгаач эмч залуу хэдэн жилийн өмнө ZINDAA.MN сайт нэвтрүүлгийн онлайн түгээгчээр нь ажиллаж байсан "Камертон-2" шоунд 282 дугаартай  оролцож байсныг олж мэдэв.

Тус шоуны басс хоолойтнуудын нэгд зүй ёсоор тооцогдон олон шат дараалан маш амжилттай явсан аж. Түүний хоолой үнэхээр өвөрмөц хөг аялгуутай байсан учраас зарим шүүгчид түүнийг "Элвис - Эрдэнэ", "Сүх - Пресли" хэмээн нэрлэж байж. Тухайн үед Д.Сүх-Эрдэнэ агсан Анагаахын Их сургуулийн 4-р курсийн оюутан байжээ. 

Ингээд талийгаач залуугийн хамгийн ойр дотны хүнийх нь сэтгэлийн үгийг толилуулъя. 

"Эмнэлэгт явж байгаа,  зүгээ олохгүй ядарсан хүмүүст яаж ийж байгаад л тус болноооо,  тэд нар чинь танил тал байхгүйгээс болж өвчнөө улам хүндрээдэг байхгүй юу.  Харин боломжтой хүмүүс бол яаж ийж байгаад л болдог байхгүй юу" гэж чи минь хэлдэг байсансан. Чи минь ярихдаа "энэ өвчтөнөө яаж ийж байгаад гэр бүлийнхэнтэй нь уулзуулчих юмсан" гээд л өдөр шөнөгүй эмнэлэг дээр өөрийн ахан дүүс шигээ санан хонож,  шөнө болгон тэр өвчтөн яаж байгаа бол гэж бодон бүтэн нойргүй хонодог байсансан. Биднийгээ үргэлж баярлуулдаг байсан чамаараа ямар их бахархдаг гээч! Чамтайгаа зүүдэндээ ч болтугай цуг байж сэтгэлээ дэвтээх юмдаа...   

Жич: ZINDAA.MN сайтад хэдэн жилийн өмнө өгч байсан "Д.Сүх-Эрдэнэ: Хайр бол хүнийг зориг оруулдаг маш сайхан мэдрэмж"  ярилцлагыг эндээс уншаарай. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)

Онцлох мэдээ