...
...

ТТГ-ын даргад нэр дэвшээд буй Жин Хаспел ялтнуудыг тамладаг байжээ

Тагнуулын төв газар /ТТГ/-ын тэргүүнд нэр дэвшээд буй Жин Хаспелийн намтрыг АНУ-ын Сенат нухацтай судлан, ажлын арга барилдаа тамлалт ашиглахгүй байх талаарх ам өчгийг нь шаардах аж. Ерөнхийлөгч Трамп Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсоныг огцруулж, оронд нь ТТГ-ын захирал, 55 настай Майкл Помпеог томилох болсноо мэдэгдсэнээр тус байгууллагын шинэ удирдлагын нэр дэвшүүлэх ажиллагаа үүсээд байгаа бололтой. 

“АНУ-ын шоронгууд дахь ялтнуудыг тамлан зовоох үзэгдэл сүүлийн 10 жилийн туршид америкийн түүхийн хамгийн бараан хуудсууд боллоо” хэмээн Сенатын зэвсэгт хүчний асуудал хариуцсан зөвлөлийн дарга Жон Маккейн өөрийн сайт дээр мэдэгдсэн байна.

Түүний үзэж буйгаар, Жин Хаспел ТТГ-ын мөрдөн байцаалтын хөтөлбөрт хэрхэн оролцох талаар өөрийн үзэл баримтлалаа тайлбарлан танилцуулах ёстой гэжээ.

“9-р сарын 11-ний хэрэг явдлын дараагаас манай засгийн газар өөрийн үнэт ёс суртахууны нэр хүнд, мөн чанараа тамлан зовоолтын тусламжтайгаар мөрдөн тагнах ажиллагаа явуулах үр дүнгүй оролдлого хийдэг болсноороо алдсан гэж болно” гэж Маккейн мэдэгдсэн байна.

Тэрээр америкийн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулинд тамлан зовоолтыг хориглосон байдаг бөгөөд үүнийг ТТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшиж буй хүн бүр мөрдөх ёстой гэдгийг сануулжээ.

Дашрамд дурдахад, Жин Хаспел нэгэн үе Тайланд дахь ТТГ-ын нууц шоронг удирддаг байсан бөгөөд тэнд тамлалт явагддаг байсан тухай шуугиан тарьж байсан учраас түүнийг шинэ албанд томилохдоо ихээхэн няхуур хандахыг хүний эрхийн байгууллагууд Конгресст хандан уриалаад байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ