...
...

"Миний хөл рүү их харсан, донслоод ёолоход минь хүртэл шоолсон!"

Өнөөдөр
- намайг шоолсон тэр охинд
- Надруу ширтэж харсан тэр хүмүүст
-Намайг талбайн хажуунаас 1-р эмнэлэг хүргэж өгсөн тэр цагдаа ахад
-Намайг хараад үүрч явсан шуудайтай юмаа хаяад гүйн ирж тусалсан тэр ахад
-"Миний дүү сэтгэлийн жигүүрээ битий алдаарай" гээд урмын үгтэй 20000�төгрөг өгсөн тэр ахад(төсөлдөө хандивласан болно) 
-Зам хөндлөн гарахдаа юмаа унагатал машинаасаа бууж авч өгсөн тэр эгчид
Би бүгдэнд чинь маш их баярлалаа. Бүр маш их.

Энэ тэргэнцэртай хүмүүсийн мэдэрдэг бүхнийг надад мэдрүүлж өгсөнд маш их баярлалаа. Заа юуны өмнө ийм завшаан олдож, бидний огтхон ч анзаардаггүй энэ мэдрэмжийг өөрийн биеэрээ амтлах завшаан олдсонд баяртай байна.

Яагаад баярлаад байгаа юм бол? Сонин охин бэ? гэсэн бодол та нарт төрж байж магадгүй. Гэхдээ би өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар байдгийг, юу тэдний хувьд хүнд хэцүү байдгийг огтхон ч бодож үзэж байгаагүй. Тэднийг харин ч сонирхож хардаг байсан. Гэхдээ энэ нь маш том сэтгэл зүйн цохилт гэдгийг өнөөдөр би мэдлээ!

Миний өнөөдрийн мэдэрсэн хамгийн аймар мэдрэмж бол тэр хүмүүсийн намайг анхаарч, үсний үзүүрээс хөлний ул хүртэл гүйлгэн харах #ХАРЦ байлаа. Таны төсөөлж байгаагаас аймар тийм нэг МУУХАЙ, ХҮЙТЭН ХӨНДИЙ мэдрэмж байдаг юм билээ.

Харин хамгийн ихээр ойлгож авсан зүйл бол ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ТЭРГЭНЦЭРТЭЙ Ч ЮМ УУ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС РҮҮ УДААН ХАРЖ БАЙГААРАЙ!!! Их эвгүй санагдаж өөрийн эрхгүй сэтгэлээр унасан. Миний хөл рүү их харсан. Зарим нь бүр донслоод ёолоход хүртэл шоолсон! Өөрөө их эмзэг зантайг хэлэх үү нүдэнд минь нулимс цийлэгнээд эрүүл саруул биетэй ч гэсэн их сэтгэлийн доромжлол гадуурхлыг би мэдэрлээ.

Бэлийгээ мартсан минь маш том алдаа байсан. Та нар боддоо би өнөөдөр тэргэнцэрдээр суугаад 1-р эмнэлгэ- МУИС номын сан-хүнсний4-талбай- АШУҮИС хүртэл гараараа төмөр эргүүлээд явсан. Гар их даарч бээрдэг юм байналээ. Магадгүй та дараа тэргэнцэртэй хүн бээлийгүй явж байвал бээлий өгч, боломжтой бол дөхүүлж өгч байгаарай. Тэдний хувьд замын жижиг цөмөрхий хүртэл их доргилт өгч, маш том бартаа болдог юм байналээ.

Монголын минь ард иргэд гэхдээ огт хүн чанараа гээсэн муухай сэтгэлтэй хүмүүс биш юм байналээ хэхэ. Би өнөөдөр ийм сонголт хийснээрээ олон сайхан сэтгэлүүдийг мэдэрсэндээ туйлийн их баяртай байна.

"Гэрэл гаргагчид" Тэвчээргүй залуусын нэгдэл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Юу бичснийг нь ойлгохгүй байгаа юм уу?Орк Сда юу үгүй юу.

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлага хангалтгүй байгаа гэдэгтэй бүгд санал нийлэх бизээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээр тэргэнцэр дээр суусан хүн, таяг тулсан хүн, ил харагдах ялгааг хараад байна.

  • s.n oilgoj unshaach unen l yum bichij

  • Yu bicheed bgaan be?bayrlalaa gecheed setgeliin doromjlol gaduurhaliig mederlee ch geh shig iim setgeltei hunii tusiig iim muuhaigaar huleen avdag humuust buu tusal daraa ni gomdol doromjlol sonsoh yum bn

Онцлох мэдээ