...
...

Оросын алдарт жүжигчин Олег Табаков таалал төгсчээ

ОХУ /хуучнаар ЗХУ/-ын ардын жүжигчин Олег Табаков Москва хотноо таалал төгссөн байна. Чеховын нэрэмжит МХТ болон “Табакерка”-ын уран сайхны удирдагч тэрээр 82 насыг зооглоод байв.

Амьдралынхаа 61 жилийг кино урлагт зориулан, “Дайн ба энх”, “Хаврын 17 учрал”, “12 сандал”, “Шадар гурван цэрэг”, “Амьдрал нулимсанд дургүй” гэх мэт бидний сайн мэдэх олон зуун кинонд тоглосон юм.

Мөн Зөвлөлтийн үеийн олон хүүхэлдэйн кинонуудад дуу оруулж байсан билээ. “Простоквашино”-гийн Матроскин муур, “Бобик в гостях у Барбоса”-ын Барбос алдартай жүжигчин эрийн хоолойгоор “ярьдаг” байлаа.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ