...
...

Дан бүсгүйчүүд зорчиж явсан онгоц сүйрчээ

Иран улсад сүйрсэн онгоцны ослын газраас хар хайрцгийг олсон байна. Хувийн онгоц саяхан ууланд сүйрсэн бөгөөд түүний бүхээгт дан бүсгүйчүүд явсан гэнэ.

Уг онгоцоор нэгэн алдартай бизнесмэний охин Стамбул руу зорчиж явсан бөгөөд тэнд хуримаа хийх ёстой байжээ. Онгоцон дотор 11 залуухан бүсгүй, түүн дотор экипажийн гурван гишүүн /бас эмэгтэйчүүд/ явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн байна.

Сүйт бүсгүй болон түүний найз гэрч бүсгүйчүүдийн гоёмсог даашинз эзэнгүй үлдэж, тэдний цогцсыг хар хүрэн өнгийн уутанд хийн ослын газраас зөөвөрлөжээ. Онгоцны бүхээгт нэг ч эрэгтэй хүн байгаагүйгээс харахад, тэд эмэгтэйчүүдийн тусгай баяраа тэмдэглэж явсан бололтой.

Хурим хийх гэж байсан бүсгүй нь 28 настай Мина бөгөөд тэрээр Туркийн нэртэй бизнесмэн Хуссейн Башараны охин байжээ. Түүний амь үрэгдсэн найз бүсгүйчүүд дотор ирэх зун хуримаа хийхээр төлөвлөсөн байсан гурван бүсгүй, жирэмсэн хоёр бүсгүй байсан аж.

Тэд Дубайд баяраа хөгжилтэй тансаг тэмдэглээд буцаж явсан бололтой. Мина өөрийн инстаграм хуудсанд найзуудтайгаа Спа-нд байгаа болон алдарт дуучин Рита Орагийн концерт дээр байгаа зургуудаа нийтэлсэн нь түүний 85 000 дагагчдад хүрсэн байна.

Сүйт бүсгүйн найзууд бүгд алдартай дизайнерууд, үнэт эдлэлийн мэргэжилтнүүд байсан гэнэ. Мина өөрөө маш амжилттай өсөн дээшилж явсан бизнесмэн бүсгүй байжээ. Тэрээр 23 настайдаа хөрөнгө оруулалтын “Башаран” холдингийн захирлуудын зөвлөлд орсон байна. Уг холдинг нь эрчим хүч, барилга, аялал жуулчлал, санхүүгийн салбарт идэвхтэй ажилладаг бөгөөд аав нь Мина бүсгүйд бүхий л бизнесээ даатгаж үлдээхээр төлөвлөж байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ