...
...

“Los Angeles times”: Улаанбаатар гэж хаана байдаг юм бэ?

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хүсэлтийг хүлээн авсан тухайг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдсэн нь олон улсын хамгийн их сонирхож буй ганц сэдэв болоод байна.

Учир нь хоёр орны удирдагчдын уулзалт болох газар хаана байж болох тухай хэвлэлүүд янз бүрээр таамаглаж буй. Трамп, Ким нарын уулзалт болох хамгийн тохиромжтой орнуудын тоонд манай улс ч багтаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттэр хуудсаар дамжуулан хоёр орны удирдагчдын уулзалтыг монголд хийх хүсэлтээ байгаагаа ч илэрхийлсэн нь олон улсын хараанд нэлээд өртөж, хэвлэл мэдээллүүд манай орны тухай сонирхох болсон байна.

Тэгвэл “Лос Анжэлэс Таймс” сонин “экс” ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүсэлтийг онцлоод, мэдээгээ “Улаанбаатар гэж хаана байдаг юм бэ” гэх өгүүлбэрээр төгсгөсөн байв.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ