...
...

Үл мэдэгдэх газраас ирсэн илгээмжийг задлахгүй байхыг анхааруулжээ

АНУ-ын Техас мужийн Остины Цагдаагийн ажилтнууд гурван удаагийн цуврал дэлбэрэлтүүдийн хариуцлагыг хүлээх байгууллага, этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Дэлбэрэлтүүдийн уршгаар хоёр хүн амь үрэгдэж, хоёр хүн шархдаж гэмтсэн бөгөөд эдгээр тохиолдлууд хоорондоо уялдаа холбоотой байж болзошгүй талаар хүчний байгууллагынхан үзэж байгаа аж.

Энэ гурван дэлбэрэлт бүгд орон сууцны байшингуудын дэргэд илгээмж тавьсан, түүнийг нь өргөх буюу нээх үед дэлбэрсэн юм байна. Тэдгээр илгээмжүүдийг шуудангаар, эсвэл ямар нэгэн зориулалтын албаар ирүүлээгүй байсан гэнэ.

Эхний тохиолдол энэ сарын 2-нд болж, нэг эрэгтэй хүн амь үрэгджээ. Хоёр дахь дэлбэрэлт энэ сарын 12-ны өглөө эрт болж, өсвөр насны нэг хүү амь үрэгдэн, нэг эмэгтэй шархдаж гэмтсэн байна. Үүнээс хэдэн цагийн дараа гурав дахь дэлбэрэлт тохиолдон, 75 настай тэтгэврийн эмэгтэй шархадсан аж.

Орон нутгийн цагдаагийн газрын даргын тодруулснаар, бүх тэсрэх төхөөрөмжүүд хангалттай хүчин чадалтай байсан учраас тэднийг янзлахад тодорхой хэмжээний ур чадвар шаардагдсан гэнэ. Тэрээр орон нутгийн оршин суугчдад хандан, үл мэдэх хаягнаас ирсэн сэжигтэй илгээмжид хүрч, нээхгүй байхыг анхааруулсан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ