...
...

Х.Нямбаатар гишүүний шат, шатны шүүгчдийн талаарх “НО”-той, НОЦ"-той яриа

Өчигдөр орой буюу энэ сарын 12-нд “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан тухай мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ мэдэгдсэн юм. Тэрээр Ш.Батхүүтэй холбоотой хэргээс гадна “экс” Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг, “экс” ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шат шатны шүүгчдийн авлигын хэргийн тухай “но”-той, ноцтой яриа дэлгэж, хэрвээ хүсвэл баримт дэлгэнэ гэдгээ мэдэгдлээ. Ингээд түүний ярьсан ярианаас хамгийн чухал гэснийг онцлон хүргэе.

-      Манай улс олон улсын Арбитрын шүүхэд ялагдаж 109 сая доллар төлөх болсон. Жинхэнэ үнийн дүн нь 51 сая доллар. Өмгөөллийн зардал, сарын хүү нэмэгдээд ийм хэмжээнд хүрсэн. Энэ өрийг манай улс төлөх ёстой юу?

Энэхүү зээлийн эхлэл 2007 онд тавигдсан байдаг. Тухайн үед Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ хуралдаад Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахад зориулж “Жаст” группэд баталгаа гаргаж өгөх шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш “Жаст” групп маш олон удаагийн үйлдлээр зээл авч, эргэж төлсөөр байгаад өнөөдрийн ийм нөхцөл байдалтай тулгарсан. Зээлийн баталгааг тухайн үеийн “Эрдэнэт”-ийн удирдлагууд гаргасан. Тухайн үеийн дээд удирдлагад ажиллаж байсан хүн доод тушаалынхаа хүмүүст үүрэг чиглэл өгсөн гэдэг. Харин “Жаст” компанийн ерөнхий захирал болохоор “Би энэ бүгдийг хуурамчаар үйлдсэн” гэж ярьдаг. Нэг зүйлийг үгүйсгэдэггүй нь 2007 онд авсан зээл. Харин энэхүү зээлийг бид төлөх ёстой юу, энэ шийдвэрийг дагах ёстой юу? Гарын үсэг хуурамч эсэхийг шийдэх хэцүү. Нэгэнт бид олон улсын хамтын нөхөрлөлийн байгууллагуудтай мөр зэрэгцэж яваа, маргаашнаа шийддэг Арбитрын шүүхийн шийдвэр гарчихсан, түүнд давах эрх дуусгавар болчихсон энэ үед бид төлөхөөс өөр гарцаагүй. Төлөхгүй удах тусам “Эрдэнэт” үйлдвэр эрсдэлд орно. Харин үүнд хохирол учруулсан хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх замаар төр хохирлоо аль болох багасгаж барагдуулах ёстой. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацааг хурдавчлуулах ёстой. Өдөр хоног, цаг мөч өнгөрөх тусам алданги бодогдож, хүү нэмэгдэж байгаа. Ингэх тусам “Эрдэнэт” үйлдвэр өөрөө маш хүнд байдалд орно. Энэ бол зүгээр 49 хувийг барьцаалчихсан хэрэг биш. “Эрдэнэт” үйлдвэр бүхэлдээ Арбитрын шүүхээр битүүмжлэгдсэн байгаа.

-      “Жаст” группд баталгаа гаргасан “Эрдэнэт”-ийн шийдвэрт тухайн үед ерөнхий сайд байсан Санжийн Баяр нөлөөлсөн байх магадлалтай юу?

Ерөнхий агуулгаар нь харвал Ерөнхий сайд  доош нь чиглэл өгсөн байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсын нэг жижигхэн аж ахуй нэгжид Монгол-Оросын хувь нийлүүлсэн байгууллагын ТУЗ буюу совет шийдвэр гаргасан байна гэдэг бол их чухал гэсэн үг. Бусад аж ахуй, нэгж байгууллагууд яг ийм эрх яагаад эдлээгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Үе үеийн ерөнхий сайд, ерөнхийлөгчид “Эрдэнэт” үйлдвэрт нөлөөллөө тогтоодог гэдгийг бидний өмнөх түүх харуулж байгаа юм.

Жишээ?

Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Намбарын Энхбаяр Хонг-Конгт бүртгэлтэй компаниар ганбөмбөлөг нийлүүлнэ гээд гэрээ хийгээд хажууханд нь буюу 100 хэдэн км-т байгаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс ганбөмбөлөг нийлүүлсэн гээд эрүүгийн хэрэг үүсгээд шүүхээр ороод тэр үйлдэлдээ ял зэм аваагүй байдаг. Түүнийг гүйцэтгэсэн хүмүүс нь Н.Энхбаярын эхнэрийнх нь хамаатан н.Мягмаржав гэдэг хүний нэр дээрх компани байсан гэдэг гэдэг шүүхийн шинэчилсэн бүртгэлийн явцад яригддаг.

Мөн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчтэй холбоотой “Ачит-Эх” гээд катодын зэсний үйлдвэр одоо хүртэл яригддаг. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн отвал ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг компанийг Ц.Элбэгдорж болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүд эзэмшдэг гэх яриа бий. Гэтэл өнөөдөр үүнийг яагаад шалгадаггүй юм, тогтоодоггүй юм.

“Манай шүүгчид хуулиа судлаагүй”

Авлига, албан тушаалын хэрэг дэр хуулийг буруу ашиглаж байна. Хэргийг хуульд байхгүй үндэслэлээр буцааж байна. 2012 оноос хойш хэрэгжүүлсэн шүүхийн шинэчлэл маань тун хангалтгүй.  Өөрөөр хэлбэл, шинэ хуультайгаа манай шүүгч нар төдийлөн сайн танлцаагүй, дасан зохицох ажиллагаа явагдаагүй байна. Албан тушаалын хэрэг дээр нэмэлт ялыг нь өгөлгүйгээр шийдсэн тохиолдлууд байна. Нэгэн ЕБС-ийн захирал албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахуул авсан нь  тогтоогдсон. Гэтэл торгуулийн ял өгөөд, нэмэгдэл ял буюу нийтийн албан тушаал хаших эрхийг нь оногдуулалгүйгээр тэр хүнийг ял завшуулсан. Эргээд нөгөө хүн нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасаар байгаад ажилдаа орчихсон байгаа юм. Энэ бол баталсан хууль тогтоох байгууллагын алдаа биш. Хуулийг хэрэглэж байгаа шүүх засаглалыг төлөөлж байгаа хүмүүсийн алдаа өнөөдөр бүх засаглалын алдаа мэтээр олон нийтэд харагдаж байгаа. Энэ шинэ эрүүгийн хуулийн хамгийн гол концевц  олон үйлдэлтэй хэргүүдэд хэрэг бүр дээр нь дугаар өгөөд нотолсноос нь эхлээд шүүх шийдээд, таслаад явах ёстой байтал нэгтгэж шийддэг буруу практик тогтоосон. Үүнээс болоод өнөөдөр СБД-ийн нэг мөрдөгч дээр 300 хэрэг байна, СХД, БЗД-ийн нэг мөрдөн байцаагч дээр 250-300 хэрэг байна. Энэ олон хэргийг нэг хүн шийдэх ямар ч боломжгүй.

  • “14 настай охиныг хүчиндвэл торгоно” гэсэн заалтыг таныг хийсэн гэсэн. Та ийм зүйл хийчихэв үү?

Энэ бол цэвэр гүтгэлэг. “Хүчиндэх”, “бэлгийн харьцаанд” орох гэсэн бие даасан хоёр өөр төрлийн гэмт хэрэг байгаа. 14 настай хүнийг хүчиндсэн бол хуулийн дээд заалт буюу бүх насаар нь хорих ял оноодог хэвээрээ байгаа.  Хэрвээ сүүлийн 60 жил мөрдөгдөж байгаа энэ хуулийг би үнэхээр өөрчилсөн байвал УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзахад бэлэн байна.

  • Өнгөрсөн онд 13 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан байдаг. Энэ хэрэг яагаад одоо болтол шийдэгдэхгүй байна вэ?

Энэ хэргийг үйлдэгчид хуулийн хамгийн дээд шийтгэлийг авах ёстой. Яагаад шийдэгдэхгүй байна вэ гэдэг бол хуультай холбоогүй. Харин хуулийг хэрэглэж байгаа хүмүүстэй л холбоотой. Охиныг бүлэглэж хүчирхийлсэн гэдэг. Эхний нөхөр бэлгийн харьцаанд орсон гэдгийг хэргийг хамтарч үйлдсэн нөхөр нь мэдүүлгээрээ нотолсон байдаг. Хоёр дахь нөхөр нь бэлгийн харьцаанд дараа нь орсон гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эр бэлгийн эс илэрсэн байдаг. Тэр бүү хэл надад телевизээр хэлэмгүй ч зүйлүүд байна. Бага насны тэр охинтой зүй бусаар харьцаанд орсон тухай хэрэг дээр тэмдэглэгдсэн байдаг. Хэрэгт ажилласан өмгөөлөгч нь ярьдаг. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд шийдэхгүй байгаа нь шүүх засаглал, прокурорын байгууллагуудын хийх ажил. Хууль тогтоох байгууллагууд бол яг энэ хэм хэмжээг тогтоогоод өгчихсөн. Тэрийг төсөөтэй хэрэглэдэг, буруу гуйвуулдаг асуудлууд манай шүүх засаглалд сүүлийн хорин хэдэн жил бүр давамгайлсан.

  • С.Баярын тухайд?

Би С.Баяр даргатай ажиллаж үзээгүй. Улс төрчийнх нь хувьд хүндэлж явсан. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг хангахын тулд “Оюутолгой”-н том төслийг хөдөлгөж чадсан. Тавантолгойн бүлэг ордыг Монгол Улсад буцааж авчрах түүхэн шийдвэрийг гаргасан. Гэтэл тэрээр долоон хаустай асуудлаараа хэвлэлд ярилцлага өгснийг нь их анхаарал тавьж сонслоо. “Миний охидууд АНУ-д амьдардаг, үл хөдлөхийн бизнес эрхэлдэг. Долоо байтугай олон хаус манай охидын нэр дээр байгаа гэдэг зүйл ярьсан. Яг энэ өгүүлбэрээс хойш эргэлзэж эхэлсэн. Яагаад гэвэл, үл хөдлөхийн зууч хэзээ ч үл хөдлөхөө өөрийнхөө нэр дээр шилжүүлдэггүй.

  • Шүүгчдийн ашиг сонирхлын тухайд?   

Намайг ийм зүйл ярихаар энэ бацааныг янзалнаа гэж байна гэсэн. Хэрвээ та нар миний эсрэг юм хийх гэж байгаа бол чадвартай мэдлэгтэй хүмүүс хөлсөлж авч, үндэслэлтэй юм хий. “Мартын 8”-ы өмнө өдөр “Жаст”-ын Ш.Батхүүгийн тухай яриад л байсан. Гэтэл маргааш нь намайг энэ 14 настай хүүхдийг хүчиндвэл торгоно гэсэн гээд миний зурагтай постер бэлдээд нүдээд эхэлж байгаа юм. Тэгэхээр энийг тэр хавиас л сэвээд эхэлж байна гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд би айхгүй ээ.

1990 онд нийгэм болж бүтэхгүй байна гээд ах нар нийгмийг шинэчилсэн. Үүнээс хойш 28 жилийн дараа эргээд бохирдчихлоо. Улс төрчид нь сонгууль болгоны өмнө авлига, албан тушаалын хэрэгт холбогдож явж байгаад сонгуулийн дараа замхардаг эсвэл шүүх дээр очоод хэрэгсэхгүй болчихдог. Хууль тогтоогчид нь 4,4-н жилээр дүнгээ тавиулаад, ганц нэгхэн хүн ял шийтгэл авч байгаа юм. Гүйцэтгэх засаглал нь 1,5 жилд хариуцлагаа тооцуулаад явчихаж байгаа юм. Гэтэл шүүх засаглал сүүлийн 28 жил нэг ч ард түмнээрээ дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл эд нар ард түмнээс уравсан.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хөрөнгөжсөн, зарим шүүгчийн дансанд САЯ ДОЛЛАР байсан шүү дээ.

Хэдхэн жилийн өмнө шүү.  Эхнэр,мхүүхэд нь нотариат хийдэг, тэндээс сая доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байсан. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ. Захиргааны хэргийн шүүх дээр илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч нар маш олон бий. Намайг хүн гүтгэсэн хэргээр шалгуулж байна. Дараа нь би баримтыг нь гаргана. Ашигт малтмалын лиценз хууль бусаар авсан гэдэг асуудлаар шүүхдэлцээд явахаар хууль бус эвлэрэл хийдэг. Үүнийг баталдаг. Анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авлига авдаг гэсэн яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалин өгч байна, бүх насаар нь томилж байна. Тэгэхээр энэ хүмүүсийг өөрчлөөгүй цагт шударга ёсны тухай яриад хэрэггүй. Нөгөө “Шударга байцгаая” гээд уриалаад байдаг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн 2012 онд эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (17)
  • zorigtoi baibal bid demjine

  • YARISANDAA L BAIVAL ARD TUMEN DANDAA OORIIN CHIN TALD GEDGIIG L BARIJ AJILLAARAI DAA.

  • МОНГОЛЫН ШҮҮХИЙГ Ц.ЭЛБЭГДОРЖ БУЛШИЛЧИХ ЖЭЭ...................

  • ингэж зоригтой ярьдаг улс төрч ховор. ард түмэн мэдээлэл өгч байгаа хүнд бахархаж байна.залуу хүн цаашдаа их хол явна гэж бодож байна.манай улс төрчид ингэж ярих битгий хэл идэж ууж баяжиж ард түмнээ шулж ядуу албаар байлгаж байна ш тэ.өөрсдийн хүч хөдөлмөрөөр баяжсан нэгч хүн алга.ингэж ярьж байгаа нь зоригтой улс орноо гэсэн сэтгэл байна.энэ муухай шүүгчидын цалинг буруулж шалгалт байнга авч сонгож баймаар юмаа.энэ нотарит гэж луйварчингууд байна.ард түмнийг жинхэнэ шулдаг.мэдлэг боловсрол муутай мөнгөний төлөө гэсэн сэтгэлтэй хулгайч нараас салмаар байна

  • Za da medeejiin yum do haa saigui alban gazar blgond l bn gee bzd bvh huuliinhaniig tsagdaa prokuror shvvgch geltgui bvh hvmvvsiig jiriin huulich erkh zvich nartai neg garaanaas gargj songon shalgaruulalt il tod neeltteigeer yabuulah heregtei huuli gdg chin hvnii ami amidral tiim yumand mash nuhatstai handah heregtei shudarga ajillah hvmvvs har myanga bn bolobson hvchin hangslttai bn shu

  • Хбаттулгын том том хэргуудийг яаж хэрэгсэхгуй болгосныг дурьдах ч угуй бгаамдаа. Шуухийн тухай ярьж бгаа нь зев ч шудрага хун биш бн. Ман доторх хбаттулгын фракц гэж хумуус ярьдаг унэн болж таарах нь ээ

  • Энэ Энхбаярын тухай ярьсныг сонсоход энэ Нямбаатар зарим юмаа дутуу судалсан, эсвэл буруу ойлголттой юмуудаа. Юу ч мэдэхгуй байж нэг их амархан яллачихдаг гэнээ. Энэ утгаараа еерее шуугч байсан бол хун амархан хэлмэгдуулэхнээ. Захиалгат шуух 2 янзын уурэг гуйцэтгэдгийг мэддэггуйээ. Олигархуудыг хаацайлах, улс терийн хэлмэгдэл хийх. Энхбаярын хэрэг цэвэр хэлмэгдэл байсныг бугд мэдэж байхад энэ бацаан хээв нэг ял егех байсан юм гээд л. Тэгсэн мертлее сбаярыг туухэн уурэг гавьяа байгуулсан гээд л. Шуугчдийн тухай зев ярьж байгаа ч бусад юманд нь эргэлзчихлээ. Элбэгдоржийн гол гол юмыг ч хэлсэнгуй. Юмаа мэдэхгуй цээжний бангаар авдаг хуухэд байна.

  • Шүүхийнхэн бүгд авилгачид гэдэг нь үнэн шүү дээ сүүлдээ улс төрчид бизнёсмэнүүдтэй нийлсэн мафийн бүлэглэл болцгоосон гэхэд нэг их хол зөрөхгүй л бол уу

  • Энхбаярыг бас хавчуулчихаж. Хэрэг наах гэж ядаж бсныг нь бугд л зурагтаар харсан даа. Байгаа хэрэг байтугай байхгуй хэргээр яллахын тулд энэ атг прокурор шуугчид бухнийг хийсэн бишуу. Тэр бембелегийн нехер хамаатан мен байсан бол хурц энийг яаж зугээр улдээхэвдээ. Угаас л манангийхан тээр тэнд хун хальтирч унасан ч Энхбаярыг буруутгаад хэвшчихсэн юм. Нямбаатар тэдний адил болоод хэрэггуй дээ. Тэгээд ч одоо Энхбаярын баривчилгааны уед шиг биш болсон. Элбэгдоржийг буусны дараа бугд зориг орцгоогоод л. Тэр уед Нарангэрэл емгеелегч цэвэр зохиомол, бур арчаагуй зохиомол хэрэг гэдгийг дэндуу сайн нотолсондоо. Одоо нэг их зоригтой болчихсон хумуус тэр уед хаана байсан бэ

  • ЕБС-ийн захирал... аймаг, нийслэлийнхээ боловсролын газартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг төрийн үйлчилгээний албан тушаалтан хүн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдүүлдэг болсон уу? тэ, бас ийм зүйл ярьж байгаа хүн нь шүүгчдийн хуулиа зөв хэрэглэдэг, хэрэглэдэггүй талаар дүгнэдэг болсон уу? тэ заза хэхэ.

  • ХОРОЛСҮРЭН шоронгоос гарахын тулд Гэдсээ ХУУРАМЧААР онгойлгоод буцаад оёод Цогт гэдэг шүүгчид 4 тэрбум орчим төгрөг өгөөд л Канад руу гарсан 4 дэх эхнэрээ аваадл сууж бнадаа

  • Элбэгтарвага шүүхийг шинэчилж байна гэж биднийг хошгоруульж шүүхийг 2012 оноос хувьчилж авсан бөгөөд хамгийн өндөр цалин 4 сая төгрөг буюу монголын цалингийн дээд хэмжээг болон бүх насаар нь тэтгэвэрт гартал нь томилсон нь биднийг ингэж базахаа мэдэж байсных Сая Женко гарч ирээд шүүх прокурорыг Салхи оруулах боловуу гэтэл тэгсэнгүй тэр нь учиртай ТЗ-н болоод бусад луйврыг нь Ээбий шүүх прокуророор дамжуулан хааж өгч бөлдөгдсөн бөлгөө. Одоо АТГл авчихвал Женко нь шудрага бусынхаа хонгилыг нээх тул Баасан авгайгаа тавьж аваад чадлаараа ноцолдож сууна. МАН-юу гэж тэр түлхүүрийг нь Женкод алдах вэ дээ.Харин 49%р оролдож байгаад Тагнуулаа МАнд алдчихлаа одоо араас нь Ард түмэн шүүх прокурор нэг л биш болсоныг ойлгож тэдэнд итгэх итгэлээ алдаж эхэлсэн тэгэхээр Шүүх прокуророо алдах байх тэгч таарна .Харин Ээбий маань бас л хувийн өмчинд халдлаа гээд Трамп ахдаа захиа бичих боловуу

  • shuuhiig teneg malnuud hahuili abah geed guriigeed bdsg gesen estoi zebuun durakuud bdag gesen ard tumen tebeg bish za ajilaa og za sanalaarai zail

  • арай үгүй байлгүй дээ. мөнгөгүй хүн шоронд орно гэсэн үг үү? иргэнийхээ хувь заяаг дээдлэх байлгүй дээ. Шүүхийн шинэчлэл бол үнэхээр зөв реформ юм шүү!!!!

  • Маш зоригтой зөв ярьж байна. Ард түмэн таныг хамгаална шүү.

  • shuugch.nart.itgedeggui.ihenh.ni.ashig.sonirholyn.zurchiltei..erh.barigchdyn.tald.uilchildeg..Zorigiin.hergiig.har.l.daa.ulaim.tsaim.buruu.shiidsen.hezee.neg.tsagt.edgeer.huuliin.nuhduud.hariutslaga.huleej.l.taarna

  • Nyambaatar.gishuuniig.demjij.bna.luivarchdyn.bulhaig.yarihlaar.eldev.dairalt.ih.hiideg.Gishuuniig.hamgaalah.heregtei.hulgaich.naryahaas.ch.butahgui.bna.

Онцлох мэдээ