...
...

Бээжинд гэмт хэрэгтнүүд жолоо баривал баригдана

БНХАУ-ын Бээжин хотын Замын цагдаагийн газраас хиймэл оюунаар тоноглосон нүдний шилийг туршиж эхэлжээ. Энэ нүдний шил нь замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудын улсын бүртгэлийн дугаар болон жолоочийн царайг хэдхэн миллисекундийн дотор таньж уг машин нь “хар жагсаалт”-д орсон байвал нүдний шилний  дотор талын дэлгэц  дээр анхааруулах тэмдэг дүрслэгдэж замын цагдаад хоромхон зуур мэдээлэх ажээ. Энэ нь өдөртөө хэдэн сая тээврийн хэрэгсэл зорчдог Бээжин хотын замын цагдаа нарт ихээхэн үр өгөөжөө өгч, болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад ач холбогдолтой гэжээ.

Эх сурвалж: www.breakingnews.mn

Д.Уянга-Ундрал

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ